ФОТО:Алмаз эрдэнэ, дан шил толиор бүтсэн мэт даашинзуудыг өмссөн оддоор “Оскар-2019” бүжлээ

Оскарыг оддын “хувцаслалт”-гүйгээр төсөөлөхийн аргагүй.  Алмаз, эрдэнэ гялтгануулсан,дан шил толиор бүтсэн мэт даашинзуудыг өмссөн оддоор Оскар-2019 бүжлээ.

Tiffany & Co 30 сая ам.долларын үнэ бүхий алмазан зүүлт, Лэди Гага

 

 

 

Жил жилийн Оскарын хувьд үзэгчдийг гайхшруулах тансаг, чамин хувцаслалтыг мөн дэндүү хичээснээсээ болсон уу гэмээр, тааруухан үдшийн даашинзуудыг тодруулдаг. Тэгвэл 2019 оны Оскар шагнал гардуулах ёслолд Лэди Гага Александр Маккуаны уран баримал мэт хар даашинзтай хослуулан Breakfast At Tiffany’s киноны 30 сая ам.долларын үнэтэй 128.54 кратын алмазан зүүлтийг зүүсэн нь түүнийг үдшийн гялбаануудын нэгээр тодруулжээ.

 

 

 

 

 

 

Толины хэсгүүдээр бүтсэн мэт даашинзыг Томас Карлайл Форд урлав.

Жил болгон үзэсгэлэн төгөлдөр байдлаараа үзэгчдэд гэнэтийн бэлэг барьдаг жүжигчин, дуучин Женнифер Лопез дан толины хэлтэрхийгээр бүтсэн мэт даашинзыг Оскарын наадамд зориулан загвар зохион бүтээгч Томас Карлайл Фордоор цорын ганц хувийг урлуулан өмссөн байна.

Captain Marvel-ийн дүрийг бүтээсэн Брие Ларсон

Дараагийн нэгэн онцлох хувцаслалтын эзнээр ирэх 3 дугаар сард нээлтээ хийх Captain Marvel-ийн дүрийг бүтээсэн Брие Ларсон Францын зурагчин, загвар зохион бүтээгч Хэди Слаймений мөнгөлөг даашинзыг адил өнгийн Jimmy Choo-гийн өсгийттэй хослуулсан нь түүнийг хүчирхэг агаад ихэмсэг харагдуулна.

Тэрээр энэ жилийн хувьд Оскарт нэр дэвшээгүй юм. Гэхдээ тэрээр 2016 оны Оскарын наадмаас “Шилдэг жүжигчин” номанацийн эзэн болж байсан билээ.

 

“Game of thrones” цувралын Дейенерис Таргариен хатан лаванда цэцгийн зөөлөн ягаан өнгийн Balmain-ий гоёлын даашинзаар гоёжээ.

“Game of thrones” цувралын Дейенерис Таргариен хатны дүрээр алдаршсан Англи гаралтай Эмилиа Кларкын лаванда цэцгийн зөөлөн ягаан өнгийн Balmain-ий гоёлын даашинзаар гоёжээ.

Холливүүд дэх Азиудын томоохон төлөөлөл, Crazy rich Asians киноны гол дүр Rachel Chu-ийн дүрийг бүтээсэн Констанс Вүгийн ялдам шар үдшийн даашинз.

Холливүүд дэх Азиудын томоохон төлөөлөл, Crazy rich Asians киноны гол дүр Rachel Chu-ийн дүрийг бүтээсэн Констанс Вү мөр нь унасан, тод агаад ялдам шар өнгийн Versace-ийн үдшийн даашинзыг Atelier Swarovski Fine Jewelry-ийн нарийн хийц бүхий алмазан ээмэгтэй хослуулжээ.

Америкийн тайзны жүжигчин Билли Портерийн Оскар-2019 шагнал гардуулах ёслолд торгомсог мэт харагдах тансаг, язгууртны мэт хамбан даашинз дээр энгийн хар, эрвээхий зангиатай хослуулжээ. Харин түүний нөхөр Адам Смит тансаг хослолоо  цагаан, эрвээхий зангиагаар чимсэн харагдана.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ