• Туркээс Сири рүү 311 мянган дүрвэгсэд буцжээ

    Турк улсаас 311 мянган дүрвэгсэд Сирид буцсан хэмээн Туркийн ерөнхийлөгч Тайип Эрдоган мэдэгджээ.

    Туркийн хэвлэл мэдээллийнхний мэдээлснээр, Эрдоган зүүн өмнөд нутгийн Кахраманмарас мужид хэлэхдээ, Сирийн хойд нутагт хэрэгжүүлсэн Туркийн цэргийн үйл ажиллагаа ньаюулгүй байдлыг арилгаснаар, олон тооны дүрвэгсэд Сирийн Африн, Идлиб, Жараблүс нутагт буцах боломжтой болсон гэжээ.
    Туркэд илүү дэмжлэг үзүүлж, Сирийн дүрвэгсдийн гэр орондоо буцахад нь туслахыг Эрдоган АНУ, Европын орнууд хандан уриалсан байна. 2016 онд Турк болон Европын холбооны дүрвэгсдийн асуудлаар тохиролцсон хэлэлцээрийн тухай Эрдоган хэлэхдээ, “Европын өнөөгийн амар амгалан байдалд Турк золиос болсон юм” гэжээ.
    Бүртгэлээс үзэхэд, өнөөг хүртэл Турк 3.5 сая Сирийн дүрвэгсдийг хүлээн авсан нь дэлхийд Сирийн дүрвэгсдийг хамгийн олон хүлээн авсан орон болжээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ