УИХ-ын гишүүн С.Бямбацогт Ховдын ахаа дэмжин хоёр хүүхдээ дагуулаад КFC идэхийг уриалав

Дэлхийн томоохон брэнд КFC Монголд орж ирээд хэдэн жил болж буй. Өдгөө 12 салбартай КFC-гийн Зайсан дахь салбарт олон хүн хордсон хэрэг гарсан. Монголд алив болох, болохгүй юманд хамгийн их хэл амаа билүүдэгсэд сошиалд байдаг ба тэд одоо ч уг хордлогын асуудлыг “авч хэлцсээр” сууна. Тиймээс УИХ-ын гишүүн С.Бямбацогт өөрийн хоёр хүүгийн хамт КFC идсэн тухайгаа сошиалд пост тавьмагц хүмүүс баахан дайрч давшилж. Тиймээс С.Бямбацогт дахин нэг пост тавьжээ.

Тэрбээр “Ёооё. Нэг пост оруулсан чинь аймаараа аймаар. 2 хүү маань гадуур хоол идье, КFC идье гэж хүсээд л хүсэлтийг нь биелүүлсэн юм. Бусдаар гэртээ лапша хийж,тахиа шарж өгч чадна л даа. Хамгийн гол нь хүүхдүүд хүссэн юм, зөв ойлгоорой.

Нөгөө талаас алдаа гаргадаггүй хүн гэж байдаггүй.Алдаагаа зассаныг нь ойлгож хүлээж авч уужим ухаан бидэнд хэрэгтэй. Урд хөл бүдрэхээр хойд хөлийг нь ташуурдаж шийтгэдэгтэй адил Монголд 12 салбартай дэлхийн брэндийн ганц салбарт гарсан алдааг бүгдэд нь нааж хэт туйлширдаг зөв үү

Өөрийнхөө үзэл бодлоо илэрхийлж, өөрийн хүсэл сонирхлоор амьдарч болохгүй юм байна л даа” гэсэн байна. Нээрээ л өөрийн бодол өөртөө зөв гэгчээр С.Бямбацогт хоёр хүүгээ дагуулаад нөгөө “Луувангаа иднэ үү, лаагаа иднэ үү” өөрийнх нь дур биз дээ. Тийм байтал өөрсдийг нь идүүлчихсэн юм шиг хараал, ерөөл тавиад дайрч давшлаад байдаг нь инээдтэй. С.Бямбацогт хүүхдүүдийнхээ хүслээр КFC идэж, гэхдээ тэрбээр Ховд нутгийн ах “Таван Богд”-ын Баатарсайханыхаа оруулж ирсэн дэлхийн брэндийг дэмжиж байгаа нь ойлгомжтой.

 

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ