“Богцхон” брэндийг хүнсний бүтээгдэхүүн хийхэд сөрөг нөлөөгүй материалаар хийдэг

2019-02-25

“Хоггүй Монгол” ТББ-аас “Гялгар уутгүй Монгол” хөдөлгөөний хүрээнд санаачилсан “Богцхон” брэнд

Нэрийн  утга:

Богц гэдэг үгнээс гаралтай. Арьс ширээр хийсэн, эмээл дээгүүр хоёр тийш тэнцүү тэгнэх авсаархан сав(Монгол хэлний их тайлбар толь,2015)

Хэрхэн холбогдох вэ?

http://www.ecobujin.com/

https://www.facebook.com/buje.myagmarsuren

Хаанаас авах вэ?

Бүтээлч Монголчуудын нэгдэл Creative Gallery

Санаачлагч “Хоггүй Монгол” ТББ-ын тэргүүн М.Бүжинлхамын яриа:

Олон улсын хэмжээнд хэрэглэгдэж байгаа даавуун, нейлон уутны хэрэглээг Монголдоо нэвтрүүлэхээр “Богцхон” брэндийг санаачилсан.Гарааны бизнес эрхэлж байгаа хүмүүст татварын тогтолцоо жаахан хатуу. Орлого олсон л бол тэр бүрээсээ татвараа төл гэдэг зарчим манай татварын тогтолцоонд үйлчилдэг.  Гэтэл ТББ-ын хувьд орлогын эх үүсвэр нь тогтмол биш. Би байнга тор зараад л тогтмол орлого олоод байдаггүй.  Тийм учраас бүтээгдэхүүнээ хэрэглэгчдийн гарт үнэтэй хүргэж  байж ажилчдынхаа цалин болон үйлдвэрлэлээ таслахгүй, санхүүгаа тогтвортой байлгах боломж бүрдэх гээд байна л даа.

…”Богцхон” брэндийн хувьд хөгжлийн бэрхшээлтэй болон ганц бие ээжүүдтэй хамтран,тэднийгээ дэмжин ажилладаг. Одоогийн байдлаар бид тавуулаа байна.  Мөнхцэцэг эгч маань бусдыгаа удирдаад, манлайлаад явж байна. Оёдолчид маань бусад хүмүүс шиг өөрсдөө ажлын байран дээрээ ирээд ажиллах боломжгүй байдаг учраас гэрээс нь унаагаар авчраад буцаагаад гэрт нь хүргэж өгнө. “Богцхон” брэндийг зузаан болон нимгэн тааран, нейлон тор маань хүнсний бүтээгдэхүүн хийхэд ямар нэг сөрөг нөлөөгүй материалаар хийгддэг.

Бид “Богцхон” брэндийн анхны дээжээ цагаан хоолны газрууд болон Creative Gallery-гаар дамжуулан хоёр ширхэгийг нь 3500 төгрөгөөр худалдаалсан. Цаашдаа “Богцхон” брэндээ  олон нийтэд хүргэхийг хичээж байна. Зах зээл дээр эко тор гээд даавуун торнууд худалдаалагдаж байгаа ч харьцангуй үнэтэй буюу 40-60 мянган төгрөгийн үнэтэй байна. Бид үйл ажиллагаагаа өргөжүүлэх, үйлдвэрлэл эрхэлж буй ээжүүдийнхээ  цалинг өгөхийн тулд цаашид 3500-гаар худалдаалах боломжгүй байгаа. Мэдээж эко бүтээгдэхүүнээ олон нийтэд хүргэж, түгээх зорилгоо санаж,аль болох хямд борлуулах зорилгоо мартахгүй байх болно.

М.Бүжинлхамын ярилцлагыг ЭНД-ээс уншаарай.

Бэлтгэсэн Г.Сүрэн

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ