• Салхитын мөнгөний ордын хэргээр саатуулагдаад байсан шүүгч асан амиа хорложээ

    2019-02-24

    Цагдан хорих 461-р хорих ангид түр саатуулагдаад байсан шүүгч Б өөрийгөө  боомилон амиа алдсан хэрэг өчигдөр гарсан гэх мэдээллийн мөрөөр тодрууллаа. Талийгаач нь насаараа шүүхэд ажилласан, Монгол улсын гавьяат хуульч Л.Бямбаа гэгч байжээ. Тэрээр Улсын Дээд Шүүх, Нийслэлийн шүүх, Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгч,Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга зэрэг албыг хашиж байгаад тэтгэвэртээ гарч, “Консент” ХХН-ийг байгуулан өмгөөлөгч, хуульчаар ажиллаж байсан байна. Түүнийг  АТГ-аас Салхитын мөнгөний ордтой холбоотой асуудлаар саатуулаад байжээ.

    Салхитын мөнгөний ордын лицензийн тусгай зөвшөөрөлд маргаан гарч, улмаар татвараа төлөөгүй зэрэг шалтгаанаар өнгөрсөн оны сүүлээр ЗГХЭГ-ын дарга  Г.Зандашатараар ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь тусгай ажиллагаа явуулж, лицензийг цуцлаад байгаа билээ.

    Уг хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй мөрдөх хэлтэс, АТГ-ын мөрдөн шалгах албаны хамтарсан ажлын хэсэг шалгаж байгаа юм.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ