• О.Энх-Эрдэнэтэй өрсөлдсөн  “Бяцхан маэстро” “Бөглөгийн нислэг” зохиолыг хоёр дахин хурдасгаж тогложээ

    “The World’s Best” телевизийн шоуны шилдэг арван гурван оролцогчдын нэг Энэтхэгийн Ченнай хотоос гаралтай, 12 настай Лидиан Надхасварам Оросын хөгжмийн зохиолч Н.А.Римский-Корсаковын “Бөглөгийн нислэг” зохиолыг хоёр дахин хурдасгаж тоглосноороо “бяцхан маэстро” хэмээн нэрлэгдээд байна.

    Н.А.Римский-Корсаковын “Бөглөгийн нислэг” зохиолын хурд нь минутад 160 цохилт байдаг бол Лидиан минутад 325 цохилттой хувилбарыг тоглосон юм.

    Тэрээр 2 нас 2 сартайгаас л төрсөн өдрийн үдэшлэг дээр саваа модоор шалан дээр хэмнэл үүсгэн үдэшлэг дээрх хүмүүсийг хөгжөөж эхэлсэн гэдэг. Лидианы хөгжмийн авъяасыг  олж харсан аав нь түүнд хүүхдийн бөмбөрийн зэмсгийг авч өгснөөр тэрээр хөгжимтэй салшгүй холбогджээ.Лидиан Надхасварам гэх нэр нь Лидиан буюу хөгжмийн анхдагч хэмжигдэхүүн, Надхасварам буюу эртний Өмнөд Энэтхэгийн хөгжмийн зэмсэг гэсэн утгатай ажээ.

    Төрөхдөө л хөгжимтэй салшгүй холбоотой нэрээр нэрлэгдсэн Лидиан нь төгөлдөр хуураас гадна Энэтхэгийн табла бөмбөрийг гарамгай тоглодог.

    Лидиан The World’s Best тв шоунд оролцохоосоо өмнө 2017 онд  Австралийн нэгэн концертед Табла хөгжмийн зэмсгээр, тухайн оныхоо арван нэгдүгээр сард Аргентины Сүзана Гименез телевизийн шоунд тус тус оролцож Энэтхэгийн Хорликийн супер хүүхдийн шагналыг авсан юм.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ