Хувьцаа худалдаж авснаар Та тухайн компанийн нэгээхэн хэсгийг өмчлөгч болно

2019-02-22

хувьцаа гэж юу вэ?

 

 

Хувьцаа гэдэг нь эргэн төлөгдөх нөхцөлгүй хөрөнгө оруулалт юм. Өөрөөр хэлбэл, тухайн компанийн хувьцааг Та өөрийн мөнгөөр худалдан авч хөрөнгө оруулж байна гэсэн үг.

  • Хувьцаа эзэмшигч буюу хөрөнгө оруулагч нь тухайн компанийн нэгээхэн хэсгийг өмчлөгч болж байгаа бөгөөд тухайн компанийн ашгаас ногдол ашиг хэлбэрээр хүртэх боломжтой болж байна. Жишээлбэл, Ард санхүүгийн нэгдлийн хөрөнгө оруулалттай “Ард Даатгал “ХК нь 2018 оны 9 дүгээр сард хөрөнгийн анхдагч зах зээлд хувьцаагаа худалдсан. Улмаар  ашигтай ажилласан  учраас  “Ард Даатгал” ХК-ийн 2018 оны цэвэр ашгаас 50 хувь буюу 631 сая төгрөгийг нийт 1,649 хувьцаа эзэмшигчдэд ногдол ашгаар хуваарилах шийдвэрийг  2019 оны 2 дугаар сарын 19-ны өдөр гаргасан  
  • Хувьцаа эзэмшигчид ирэх ногдол ашиг компани ашигтай ажиллах эсэхээс хамааран  тогтмол биш байж болно.
  • Хувьцаа хөрвөх чадвар сайтай. Хувьцаа танд ашиггүй мэт санагдвал бусад хувьцаа эзэшигчиддээ худалдаалж болно. Ийнхүү хувьцаа эзэмшигчид  бие биедээ хувьцаагаа борлуулах үйл явцыг хоёрдогч зах зээл гэж нэрлэнэ.
  • Хувьцаа бол тухайн компани оршин тогтнох бүх л хугацаанд хүчин төгөлдөр.
  • Компани дампуурвал хувьцаа эзэмшигчид өөрт ногдох хэсгийг компанийн бүх өр төлбөр, зээлийг барагдуулж дууссаны дараа авдаг.
  • Ашиг, эрсдэл хоѐр зэрэгцэн оршино.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ