Тэрбээр “Ерөнхийлөгч Х.Баттулгын хөөцөлдөн бүрдүүлж, гараараа прокурорт биечлэн өгсөн Тавантолгойн асуудлаар АТГ-аас намайг дуудлаа. Зангиагаа зүүгээд, гутлаа тослоод гаръя даа. Монголчууд бид ардчилал, хүний эрх, эрх чөлөөт байдлыг хуулийн засаглал гэж үздэг хүмүүс” гэсэн байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг Тавантолгойн асуудлаар байцаахаар АТГ-аас дууджээ. Тэрбээр Ерөнхийлөгч байхдаа хэлж байснаараа хууль дуудсан цагт “зангиагаа зүүгээд гутлаа тослоод гарлаа” хэмээн жиргэжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй