
Мөн Үйлдвэрийн бүсэд харуулын даргын үүргийг гүйцэтгэж байсан ахмад Ч.Алтанхуяг, ахлагч Н.Самдан нар нь 2019-02-15 ны өдөр Үйлдвэрийн бүсийн цэгийн хамгаалалтын бүсээс 400 орчим метр газарт байрлах барилгын сахиулын гэр шатаж байхыг хяналтаар илрүүлж, иргэн А, О нарыг галаас гаргаж, эрдэнэт хүний амь насыг аварч, Онцгой байдлын гал унтраах ангиийн жижүүрт дуудлага өгч шуурхай ажилласны үр дүнд галыг бүрэн унтраасан байна. Энэ талаар иргэний төрсөн ах нь талархал илэрхийлжээ.
Энэ сарын 14-ний өдөр гүний худгийн шалган нэвтрүүлэх цэгт “Улаанбаатар цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Зүүн түгээх станцын хашаанд хүчтэй дуу чимээ гарч, хар утаа олгойдон гарч байсныг эргүүлийн офицер, ахмад Р.Аззаяа, харуулчин, ахлах ахлагч Т.Пүрэвгэрэл, дэд ахлагч С.Гантогтох, жолооч, ахлах ахлагч Ц.Даваажав нарын хамт дэд станцын хашаа руу оржээ. Таслуур дэлбэрч хашаанд гал гарч, тархаж байсныг Шуурхай удирдлагын жижүүр, Шуурхай удирдлагын төвд мэдэгдэж, тархсан галыг унтраах ажлыг зохион байгуулсан байна.
Ноцтой хохирол гарахаас урьдчилан сэргийлж, шуурхай ажилласан алба хаагч нарт “Улаанбаатар цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн салбарын хамт олноос талархал илэрхийлсэн байна.
Өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллаж, эрдэнэт хүний амь нас эд хөрөнгийг хамгаалж, гавьяа байгуулсан дотоодын цэргийн алба хаагч нартаа ажлын амжилт хүсэж байна.
Эх сурвалж: Цагдаагийн ерөнхий газар
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй