• Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анарыг ажлаас нь чөлөөлжээ

    Нийслэлийн Засаг дарга С.Батболд өнгөрсөн онд өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. Тэгвэл энэ удаа өөрийн хүсэлтээр ажлаа өгөх дарга нар нийслэлийн төр захиргааны байгууллагуудад цөөнгүй байгаа гэнэ. Учир нь тэднийг “60 тэрбум”-ын салаа мөчир хэмээн дээр дооргүй ярих болсоных бололтой.

    Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анар өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн аж. Түүнийг МАН-ын нэрийг шороотой холих больсон, хөшигний араас цухуйхад хэцүүдсэн Т.Бадамжунайгийн хүргэн гэдэг байна. Тэгвэл Э.Анарын араас ажлаа өгөх байгууллагын дарга нар ч цөөнгүй байгаа гэнэ

    Тэдний тэргүүнд Нийслэлийн тээврийн газрын дарга Д.Отгонбаатар, Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Ч.Однасан нар яваа аж. Тэднийг тун удахгүй чөлөөлөгдөх өргөдлөө өгөх тухай яригдаж эхлээд байна.

    gereg.mn

    Холбоотой мэдээ