Энэтхэг өөрийн үндэсний хувцасны хэмжээстэй болно

Энэтхэгийн Эдийн засгийн сонины мэдээлснээр, энэ оны 3-р сард тус улсын Нэхмэлийн яам Үндэсний хувцас технологийн сургуультай хамтран, иж бүрэн хувцасны хэмжээсний орон нутгийн стандартыг туршин түгээх гэж байгаа аж. Энэтхэгт улсын стандартын хувцасны хэмжээсний хуваарь байхгүй тул зарим хэрэглэгч бараа худалдан авахдаа биедээ тохирсон хувцас сонгоход бэрхшээлтэй байдаг гэнэ. Стандартыг хэрэгжүүлсний дараа иймэрхүү байдлыг ихээхэн өөрчлөхийн зэрэгцээ спорт, урлаг зэрэг бусад салбарын аж үйлдвэрлэлд чухал нөлөө үзүүлнэ гэж мэдээлжээ.

Энэтхэгийн Нэхмэлийн яамны сайд Смрити Ирани нийгмийн сүлжээнд “Энэ төлөвлөгөө дотоодын үйлдвэрлэгчид Энэтхэгчүүдийн биеийн онцлогт илүү тохирсон хувцас үйлдвэрлэхэд тустайн дээр жижиглэн худалдааны бизнес нэгжийн хувьд, биед тохиромжгүйгээс шалтгаалан бараагаа буцаах, солих явдлыг багасгана. Англи, Америк, Европ тив бүгд хувцасны хэмжээсний тус тусын стандарттай. Харин Энэтхэгт байхгүй. Энэ бол Энэтхэгийн хувцасны экспортод тулгарч буй нэг сорилт юм” гэжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, Англи, Америк, Европт үйлдвэрлэсэн хэмжээсийг олон улсад түгээмэл хэрэглэдэг. Хятадад борлуулах ямарваа хувцас заавал Хятад улсын хэмжээс хадсан байх шаардлагатай байдаг. Энэтхэгийн засгийн газар энэ удаад Хятад улсын туршлагыг хэрэгжүүлж, Энэтхэгийн орон нутгийн брэндүүд нэгдмэл хэмжээстэй болж, гаднаас импортолсон хувцаст ч орон нутгийн хэмжээс хадахыг шаардсан байна. Гэвч тус улсын холбогдох байгууллага, одоо хэрэгжүүлж буй “S, M, L” зэрэг Англи, Америкийн хэмжээсний стандартыг цаашид хувцасны шошгод үлдээх эсэх талаар тодорхой мэдэгдэл хийгээгүй байна.

3-р сард Энэтхэгийн Нэхмэлийн яам, Үндэсний хувцас технологийн сургуультай хамтран ажлын хэсэг байгуулж, Колката, Мумбай, Шинэ Дели, Хайдарабад, Бангалор, Шиллонг зэрэг 6 хотод өгөгдөл цуглуулна. Хувцасны хэмжээсийг орон нутгийн болгох дизайны шаардлагад сайтар нийцүүлэхийн тулд 3D сканерын технологи ашиглан биеийн өдөр, жин, бэлхүүсний болонцээжний тойрог зэрэг биеийн гол гол хэмжээсийг цуглуулж, компьютерын мэдээллийн санд оруулан, аналитик загварчлал бүтээх юм. Эдгээр 6 хот Энэтхэгийн олон газар нутгийн хүмүүсийн бие галбирын гол гол онцлогийг үндсэндээ хамарсан бөгөөд өгөгдөл цуглуулахад 15-65 насны 25 мянган хүнийг оролцуулах юм байна.

Шинэ Делигийн нэгэн хувцасны дэлгүүрийн эзэн сурвалжлагчид “Засгийн газын энэ арга хэмжээг дэмжиж байна. Энэтхэгийн хувцасны хэмжээсийг орон нутгийн болгох арга хэмжээг хэрэгжүүлснээр, Энэтхэгийн хувцасны аж үйлдвэрлэлийн хэрэглээний зах зээл улам илүү өрсөлдөх чадвартай болно. Хэмжээсийг орон нутгийн болгосноор, хэрэглэгчид биедээ илүү тохиромжтой, тааламжтай хувцас худалдан авах боломжтой болж, өмссөн хувцас нь улам гоёмсог болж, хүмүүсийн хэрэглээний сэтгэл ханамж нэмэгдэх юм” гэсэн аж.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ