• Ангарскт Буриад бөө нар таван тэмээ шатааж, тахил өргөн шуугиан дэгдээлээ

    ОХУ-ын Эрхүү мужийн Ангарскт болсон тахил өргөх ёслолын бичлэг Орос болоод дэлхий даяар цахим ертөнцөд шуугиан тариад байна. “Зэрлэг заншил”, “Бөө мөргөлийн хамгийн аймшигт ёс” хэмээн хүмүүсийн нэрлэсэн уг ёслолд таван тэмээг шатааж, тэнгэрт өргөсөн байна.

    Нийгмийн сүлжээнийхний айлгасан уг “ёслол”-ын талаар Буриад бөө нар зөв эсэх талаар нь маргалдаж байна.

    Буриад бөө нар уг тахилаа “Жэн тэнгэри яба” хэмээн нэрлэсэн бөгөөд Орос улс болон Оросын олон үндэстэн, ястангуудын эв найрамдлыг бэхжүүлэх зорилгоор үйлдсэн гэжээ. Ийм тахилыг хамгийн хүчтэй бөө үйлддэг хэмээн тайлбарлажээ. “Манай Буриадад тэнгэр, бурханд барих хамгийн дээд өргөл бол тэмээ” гэж ОХУ-ын Бөө мөргөлийн дэд тэргүүн Артур Цыбиков ярьж байна. Таван минутын тус бичлэгт хэнгэрэг, цан дуугарах дууны дор тэмээг авчирч байгаа нь харагдана.

    Тэгвэл Буриадын бөө мөргөлийн “Тэнгэри” төв тус тахил өргөх ёслолыг “зэрлэг явдал” гэж нэрлээд “Амьтнаар тахил өргөх ёслолыг дулааны улиралд хийдэг. Гэхдээ үргэлж хийгээд байдаггүй. Өвөл бол архи, сүү, идээ будаагаар л өргөл өргөдөг. Амьтнаар тахил өргөлөө гэхэд хонь л гаргадаг. Ямаа, адууг маш ховор тохиолдолд л тахилд хэрэглэдэг. Ангарскт болсон энэ ёслол бол зүгээр л зэрлэг явдал. Тэмээ бол буриадуудын хувьд ариун амьтан тул хэзээ ч тахил өргөдөггүй. Бичлэгээс харахад бөөгийн хувцас хэрэглэлтэй хүмүүс тахил өргөж байна. Гэхдээ тэд бол бөө биш. Тэд Буриадын ард түмний ёс заншлыг зөрчиж, нэр хүндийг нь гутааж байна” гэж “Комсомольский правда” сонины сэтгүүлчид ярьжээ.

    https://youtube.com/watch?v=HWcuQ3yRF6c

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ