• Хуучин өрсөлдөгч Nestle, Starbucks хамтран кофены холбоо байгууллаа

    Өрсөлдөгч байсан Нестле компани ба Старбакс кофены сүлжээ ноднин жил хамтын ажиллагааны түнш болсноо зарласан бөгөөд саяхан тус хоёр компани хамтын ажиллагааны шинэ төлөвлөгөөгөө танилцуулжээ. Нестле компанийн зүгээс бүтэн шошийн кофе, мэргэжлийн аргаар нунтагласан кофе, Нестле компанийн капсултай кофены брэнд Неспрессо ба Нестлегийн Дольче Густо кофены системийг нэгтгэж бүтээсэн Старбаксын капсултай кофе зэрэг 24 төрлийн шинэ бүтээгдэхүүнийг дэлхий дахинд танилцуулахаа мэдэгдлээ.

    2018 оны 8-р сард Нестле компани 7.15 тэрбум доллараар Старбаксын жижиглэн худалдааны бизнесийн борлуулалтын эрхийг нийлүүлэн авсны дараа кофены салбарын тус хоёр компани анх удаа шинэ бүтээгдэхүүн гаргаж буй нь энэ юм.

    Судалгааны тоо бүртгэлээс үзвэл, 2017 онд олон улсын кофены зах зээл 2 хувиар өссөн бол Хятадын кофены хэрэглээ 15 хувиар нэмэгджээ. Тиймээс цайны эх орон гэгддэг Хятадад кофе хүчтэй дэлгэрч зах зээл нь улам нэмэгдэх нь тодорхой гэж үзэж байгаа аж.

    2015 онд Хятадын кофены борлуулалт 70 тэрбум орчим юаньд хүрч, 2025 он гэхэд Хятадын кофены зах зээл 1 их наяд юанд хүрэх төлөвтэй байна. Хятадын санхүү, эдийн засгийн мэдээллийн хэрэгсэл CBN-ны Өгөгдлийн төвийн нийтэлсэн “Хятадын кофены бизнесийн ажиглалт-2018” тайланд, дэлхийн хэмжээний кофены хэрэглээнд, нунтагласан кофе кофены нийт хэрэглээний 87 хувийг эзэлдэг. Харин Хятад улсад, уусдаг кофе зах зээлийн 84 хувийг, нутагласан кофе зах зээлийн ердөө 16 орчим хувийг эзэлж байна. Иймээс, Хятадын зах зээлд нунтагласан кофегоор төлөөлөл болгосон кофены шилдэг бүтээгдэхүүний зах зээл нэмэгдэх боломж их бий хэмээн тэмдэглэжээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ