• А.Ганбаатарыг МАН-аас гарсанд тооцжээ

    60 тэрбумын хэргийн “гол баатаруудын нэг” А.Ганбаатарыг МАН-аас гарсанд тооцсон байна. Нийслэлийн МАН-ын Хяналтын хорооны өнөөдөр /2019.02.21/-ийн 04 дүгээр тогтоолоор уг шийдвэрийг гаргасан аж. Тэрбээр тухайн үед Ц.Сандуйг нийслэлийн МАН-ын хорооны дарга байхад туслах, дараа нь зөвлөхөөр нь ажиллаж байсан юм.

    Уг тогтоолд “МАН-ын гишүүн А.Ганбаатар намын дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.9 дэх заалтыг зөрчиж, ёс зүйн алдаа гаргасан тул МАН-ын дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.4, 4.5, 6 дугаар зүйлийн 6.6, МАН-ын Хяналтын ерөнхий хорооны 2018.08.03-ны өдрийн хуралдаанаас гаргасан 13 дугаар тогтоолын 3 дахь заалтыг үндэслэн тогтоох нь:

    Нэг: А.Ганбаатарыг МАН-аас гарсанд тооцсугай.

    Хоёр: Нийслэлийн МАН-ын Хяналтын хорооноос гаргасан шийдвэрийг намын хорооны тэргүүлэгчид, Хяналтын ерөнхий хороонд танилцуулахыг Хяналтын хорооны дарга Н.Сайнбуянд даалгасугай” гэжээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ