• Нийслэлийн засаг даргыг тодруулах НИТХ-ын ээлжит бус хурлыг энэ сарын 26-нд хийнэ

    НИТХ-ын тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанаар НИТХ-ын ээлжит бус хуралдааныг товлолоо. НИТХ-ын ээлжит бус хуралдааныг энэ сарын 26-нд буюу ирэх мягмар гаригт 11.00 цагаас товлов.

    Энэхүү ээлжит бус хурлаар Нийслэлийн шинэ Засаг даргыг тодруулах асуудлыг хэлэлцэнэ. НИТХ-ын өмнөх ээлжит бус хурлаас С.Мөнхчулууныг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар сонгож, шийдвэрээ батламжлуулахаар Ерөнхий сайдад хандсан. Гэвч Ерөнхий сайд У.Хүрэлсүх түүнийг батламжлахаас татгалзсан юм.

    Ерөнхий сайд нэр дэвшигчийг батламжлаагүй тохиолдолд хуулийн дагуу 15 хоногийн дотор НИТХ дахин хуралдаж энэ асуудлыг хэлэлцэх ёстой аж.

    Энэ хооронд С.Мөнхчулууныг МАН-ын гишүүнээс хасаад буй. Учир юу гэвэл намын бодлогыг сөрж нэр дэвшин сөрөг хүчнийхэнтэй нэгдэн өөрийгөө Засаг даргад томилуулахаар улайрсан гэж үзэж буй. Мөн 60 тэрбумынхантай хамтарсан гэдэг үндэслэл ч бий. Гэхдээ С.Мөнхчулуун Нийслэлийн Засаг даргад дахин нэр дэвшихээ мэдэгдээд байгаа билээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ