• Үндэсний аудитын газраас улстөрийн намуудад “Сонсох ажиллагаа явуулах тухай” мэдэгдэл хүргүүлжээ

    2019-02-21

    Үндэсний аудитын газраас улстөрийн намуудад “Сонсох ажиллагаа явуулах тухай” мэдэгдэл хүргүүлжээ.

    Уг мэдэгдэлд, Сонгуулийн тухай хуулийн 41.1,41.2 дахь хэсэгт сонгуулийн тойрогт нэр дэвшигчээс болон сонгуульд нам,эвслээс зарцуулах зардлын дээд хэмжээг төрийн аудитын байгууллагаас  тогтоохоор зохицуулсан учир УИХ-ын 42 дугаар тойрогт нам, эвслээс зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоохоор ажиллаж байна гэжээ. Уг асуудлаар Монгол Улсын Ерөнхий аудиторын захиргааны шийдвэр гарах тул Захиргааны ерөнхий хуулийн 26,27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагаа явуулна гэдгээ мэдэгджээ. Уг сонсох ажиллагааг хоёрдугаар сарын 22-ны өдрийн 09.30 цагт биечлэн уулзах хэлбэрээр зохион байгуулна гэдгээ мөн дурдсан байна.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ