• В.Путин:Орост 2000 онд 40 сая ядуу хүн байсан бол 19 сая болтлоо буурсан

    ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин жил бүр Холбооны хуралд илгээлт илтгэл тавьдаг уламжлалтай. Өмнөх жилүүдэд илтгэлийн ихэнх хэсэгт эдийн засаг, дэд бүтцийн хөгжлийн сэдэв багтаж байсан. Харин өнгөрөгч 2018 онд ард иргэддээ хандан тавьсан албан ёсны илгээлт хоёр цаг гаруй үргэлжилж, Оросын эдийн засгийн хөгжил, батлан хамгаалах чадавх, Оросын бүтээсэн шинэ “супер зэвсэг”-ийн талаарх илтгэл, дотоод болон гадаад бодлогын зорилтуудын тухай байр сууриа илэрхийлж байсан. Тэгвэл энэ жил дотооддоо чиглэсэн, тэр дундаа хүн амынхаа амьжиргаатай холбоотой сэдвүүдийг түлхүү хөндлөө.

    Путины илгээлтийг ОХУ-ын Төрийн Дум болон Холбооны Зөвлөлийн гишүүдээс гадна Засгийн газрын гишүүд, Үндсэн хуулийн цэцийн болон Дээд шүүхийн дарга, Ерөнхий прокурор, Сонгуулийн төв хороо, Тооцооны танхим болон Олон нийтийн танхимын тэргүүн, бүс нутгийн удирдлагууд, бусад өндөр албан тушаалтан болон гол шашнуудын тэргүүнүүд, Олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгсийн төлөөлөгчид уригдан оролцож сонссон. ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев, Төрийн Думын орлогч дарга Сергей Деров тэргүүтэй зочид төлөөлөгчид, мөн Кино зохиолчдын холбооны ерөнхийлөгч Никита Михалков, Олег Табаковын театрын урлагийн захирал Владимир Машков нар байв. Путины илгээлт 1.27 цаг үргэлжилсэн бөгөөд ОХУ болон гадаадын хэвлэл мэдээллийн байгууллагын 761 сурвалжлагч сурвалжилсан байна. ОХУ-ын Ерөнхийлөгчийн Хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песковын хэлснээр, Путин сүүлийн өдрүүдэд болон долоо хоногийн турш илгээлтээ бэлтгэжээ. Путиныг илгээлт тавих явцад зочид төлөөлөгчид нийт 33 удаа алга ташсан гэнэ.

    В.Путины илгээлтийн онцлох ишлэлүүдээс

    • АНУ ОХУ-д заналхийлсэн шийдвэр гаргахдаа Оросын зэвсэгт хүчний шинэ зэр зэвсэг, хурдыг тооцоолохыг санууллаа.
    • “ОХУ АНУ-тай найрсаг харилцаатай байхыг хүсдэг. Орос улс хэнийг ч заналхийлдэггүй. Москва сөргөлдөхийг хүсдэггүй” хэмээн онцоллоо. ОХУ 2019 оны хавар удирдлагагүй, усан доогуур шумбагч хөлөг ашиглалтад оруулах гэж байгаа аж.
    • Үүнээс гадна дуунаас хурдан нисдэг “Циркон” пуужингийн  ажил урагштай байгаа бөгөөд цаг хугацаанд нь дуусгах болно хэмээн тэмдэглэжээ. Путин өнгөрсөн жил танилцуулагдсан шинэ зэвсгийн загварын ажил амжилттай болж байгааг мөн мэдэгдлээ байна. Хэрвээ АНУ Европт дунд болон ойрын зайн тусгалт пуужин байрлуулсан бол ОХУ хариу арга хэмжээ авах болно.
    • Оросын удирдагч АНУ нь Румын, Польшид нисгэгчид байрлуулахдаа дунд болон богино зайн тусгалтай пуужинг устгах тухай гэрээгээ зөрчсөн гэжээ.
    • Япон улстай энх тайвны гэрээ байгуулах асуудлаар харилцан зөвшилцөх арга замыг эрэлхийлнэ.
    • Европын холбоо ОХУ-тай улс төр, эдийн засгийн хэвийн ажиллагаагаа сэргээх бодит алхмуудыг хийнэ гэдэгт найдаж байна.
    • Оросын Холбооны Улс, Беларусь улсуудын хамтын ажиллагааны хүрээнд илүү ойртон нэгдэх шаардлагатай, илүү бодит алхмууд хийнэ гэж найдаж байна.
    • Энэтхэг болон Хятадтай харилцах харилцааны нөөц боломжийг нээхэд илүүтэй анхаарал хандуулна.
    • -Орос тусгаар тогтносон, бие даасан улс байсан, байх ч болно.
    • 2025 он гэхэд Орос улс генетик, мэдээллийн технологийн салбарт дэлхийд тэргүүлэгчдийн нэг болно.
    • Өндөр хурдны интернэтэд өргөн хүрээг хамруулах ажлыг зохион байгуулах, 5G сүлжээ ажиллуулж эхлэх шаардлагатай.
    • “Роскосмос” Москвагийн Засгийн газартай хамтран Үндэсний сансрын төв байгуулж ажиллах хэрэгтэй.
    • Алс Дорнодыг хөгжүүлэх шаардлагатай.
    • Энэ жил Крымын гүүр орчимд төмөр замын хөдөлгөөн эхэлнэ. Крым, Севастополийг хөгжүүлэх боломж олгоно.
    • Дэд бүтцийн шинэчлэл шаардлагатай.
    • Эдийн засгийн гэмт хэргийг мөрдөн байцаахдаа баривчлах үндэслэлийг дахин нягталж үзэх
    • Хууль тогтоомжоо техникийн шинэ эрин үетэй уялдуулах шаардлагатай
    • Засгийн газраас өндөр технологид суурилсан хөрөнгө оруулалтад хамгийн таатай нөхцөлийг бүрдүүлэх
    • Оросын алт валютын нөөц түүхэндээ анх удаа улсын болон арилжааны өрийг бүрэн хаана.
    • 2020 онд хөрөнгө оруулалтын өсөлт 6-7% байх ёстой.
    • Энэ онд багтаан тоон эдийн засгийн дэд бүтцийг хөгжүүлэх хөтөлбөр боловсруулахыг даалгалаа.
    • 2021 онд ОХУ-ын эдийн засгийн өсөлт гурван хувиас давах ёстой.
    • Засгийн газар болон Төв банк инфляцийн зорилтот түвшинд хүрэх шаардлагатай.
    • Бид эдийн засгийн өндөр өсөлтийг шаардсанаар ядуурлыг бууруулна.
    • Орон нутгийн соёлын байгууллагын барилга угсралтын ажилд 17 тэрбум рубль зарцуулна.
    • 2020 оноос эхлэн “Орон нутгийн багш” хөтөлбөр хэрэгжүүлж, хөдөө очиж ажиллах багш нарт 1 сая рублийн тусламж үзүүлнэ.
    • 2021 оноос Оросын бүх сургуулийг өндөр хурдны интернэттэй болгох.
    • 800 мянгаас нэг сая хүнд хөнгөлөлттэй зээл тусламж хэрэгтэй байна
    • Хорт хавдартай тэмцэх төслийн хүрээнд нэг триллион рубль зарцуулна.
    • 2021 онд бүх хүүхдийн клиникүүд шинэ стандартад шилжих хэрэгтэй.
    •  “Орон нутгийн эмч” хөтөлбөрийн насны хязгаарлалтыг арилгана.
    • Гурван жилийн дотор эрүүл мэндийг хамгаалах салбарт цахим систем бүрэн нэвтрүүлнэ.
    • Ядууралтай тэмцэхийн тулд нийгмийн гэрээг ажил хэрэг болгоно.
    • 2000 онд Орост 40 сая гаруй хүн амьжиргааны доод түвшинд амьдарч байсан бол одоо энэ тоо 19 сая болтлоо буурсан.
    • Гурав болон түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлүүд ипотекийн зээлээ төлөхийн тулд холбооны төсвөөс 450 мянган рублийн хөнгөлөлт авах боломжтой.
    • Хүүхэдтэй гэр бүлд хөнгөлөлттэй ипотекийн зээл олгох хугацааны хязгаарлалтыг цуцална.
    • Хүүхэдтэй гэр бүлийн үл хөдлөх хөрөнгийн татварт ноогдуулах хөнгөлөлтийг нэмэгдүүлнэ.
    • Хувийн орон сууцны барилгыг дэмжих хөтөлбөрийг Засгийн газар болон Төв банк гаргах ёстой.
    • 2019 оны долоодугаар сарын нэгнээс эхлэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асаргааны тэтгэмжийг 10 мянган рубльд хүргэнэ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ