• Малайзын хаан Абдулла ФИФА-ийн удирдах зөвлөлийн гишүүнээс татгалжээ

    Малайзийн Дээд Захирагч Абдулла Олон улсын хөлбөмбөгийн холбоо (FIFA) -ны Удирдах зөвлөлийг орхихоор шийджээ.Энэ тухай New Straits Times-д мэдээлэгдлээ.

    Малайзын одоогийн хаан 2015 оноос хойш ФИФА-гийн удирдах зөвлөлд сонгогдон ажилласан. Олон улсын хөлбөмбөгийн холбооноос Абдуллад өөрийн орны болон дэлхийн өнцөг булан бүрийн хөлбөмбөгийг дэмжиж байгаад талархаж манлайлагч хэмээх өргөмжлөлийг олгосон байна.

    Одоогоор Абдулла Азийн талбайн хоккейн холбооны ерөнхийлөгчийн албыг хашиж байгаа аж. 2014-2017 он хүртэл тэрээр Малайзын хөлбөмбөгийн холбоог удирджээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ