• Б.Ганхуяг: Хятадын “China Energy”-тэй хамтарч ажиллах хэлэлцээрийг Сумьяа сайд хийж байгаа

    2019-02-20

    “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг өчигдөр 25 дугаар суваг телевизийн “Ам нээвэл” нэвтрүүлэгт орж,Тавантолгой-д хөрөнгө оруулагчийн тухай ярьсан нь  асуудлыг ярьсан нь зарим хүмүүсийн шүүмжлэлд өртөөд байна. Тиймээс бид холбогдох хэсгийг хүргэж байна.

    Б.Ганхуягийн хувьд,   Орос, Хятадын аль алинтай нь л хамтран ажиллахаас өөр гарц байхгүй гэжээ. “Монголд, ард иргэдэд ашигтай ямар хувилбарууд байдаг юм, тэдгээрийг бүгдийг нь өөрсдөө сонгоод, боловсруулаад нөгөө талдаа тавих бүрэх эрх нь Монголын талд байгаа. Тоглоомын эрх нь Монголын талд байгаа.  Бүх давуу талууд нь Эрдэнэс-Таван толгой компанидаа байж байгаа учраас Таван толгой ордыг хөгжүүлэх хамгийн давуу стратегийн байрлал дээрээ байна.  Хэн нэгэнд санаачлагаа алдаагүй. Бид өөрсдөө ийм байдлаар хөгжүүлэх боломжтой.  Гол нь зөв ойлголцоод, хөрөнгө оруулалтаа зөв шийдээд, зөв хуваарилаад, богино хугацаанд өөрсдөө ч гэсэн санхүүжүүлж, төмөр зам, нүүрс баяжуулах үйлдвэрээ бариад, одоо байгаа байгаа бага хэмжээний ашгаа бүр их хэмжээний ашиг болгоод иргэдийнхээ амьдрал ахуйд нөлөөлөхүйц төсөл болгож хийх боломж нь бид нарт яг тулж ирчихээд байна” гэжээ.

    Ингээд энэ асуудлаар сэтгүүлчийн асуулт, “Эрдэнэс Тавантолгой-н гүйцэтгэх захирал Б.Ганхуягийн хариултуудыг хүргэе.

    -Олон улсын зах зээлд  IPO гаргахаасаа өмнө олон улсын хөрөнгө оруулагчийн сонгох асуудал дээр түр зогссон юм болов уу гэж харж байна.  Австрали, АНУ-ын гэх мэт олон том том компаниуд санал тавьж байгаа. Алийг нь сонгох вэ гэдэг дээр улс төрийн нөлөө байна уу?

    -“Улстөрийн нөлөөлөл гэхээсээ илүү Эрдэнэс-Таван толгой компани маань  улс төр, санхүүгийн бүх энэ төрлийн бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдын нэг номерын анхаарлын төвд орчихлоо. Хувьцаанд нь орох юмсан, хөрөнгө оруулах юмсан, хамтарч бизнес хийх юмсан гэдэг ашиг сонирхлоо илэрхийлж байгаа. Өмнө нь хэлэлцээр хийсэн компаниудаа ч бид нар орхиогүй.  Жишээ нь, дэлхийн нэг номерын эрчим хүч үйлдвэрлэгч China Energy гээд компаний төмөр зам нь Гашуунсухайт дээр ирчихсэн байж байгаа. Бид энэ мэт өмнөх хэлэлцээрүүдээ үр дүнтэй болгож хийхийн тулд ганцхан IPO гаргах талаар ярьж байгаа юм биш. Гурван төрлийг санхүүжилтийг ярьж байгаа.  Зарим төслөө өөрийн дотоод нөөцөөрөө санхүүжүүлнэ. IPO босгож санхүүжүүлнэ. Тодорхой төслүүд дээр хамтарсан консорциум хэлбэрээр ажиллана. Энэ бүгдийг УУХҮ-ийн сайдын өрөөнд бид хаяагүй. Бүх хэлэлцээрүүдээ сэргээгээд явж байгаа.  China Energy-гийн хувьд бодитой санал тавин, хамтарч ажиллах боломж нь бүрдээд байна. Бизнесийн хувьд ашигтай байх саналуудаа хоёр талаасаа ярилцаад явж байгаа.

    – China Energy нь өмнөх гэрээн дээр яригдаж байсан компани мөн үү.  Хятадын талд давуу тал үүсгэчихлээ гэсэн хардлага байсан.  Энэ гэрээг үргэлжилбэл дахиад л хуучин алдаагаа давтахвий гэсэн болгоомжлол байна?

    -China Energy бол эрчим хүч үйлдвэрлэгч, нүүрс  олборлогч, экспортлогч маш том компани.  Хятаддаа номер нэг, дэлхийд үнэлэгдэхүйц компани. Энэ компаний хөрөнгө оруулалт бидэнд ус, агаар шиг хэрэгтэй.  Монголын талдаа ашигтай, хэт нэг талд давуу тал олгоогүй хэлэлцээрүүдийг байгуулж төслүүдээ санхүүжүүлэх ёстой. China Energy-ийн ард Хятадын төр засгийн дэмжлэг бий.  Эрдэнэс-Таван толгой компанийн ард мөн адил улстөрийн бүх дэмжлэг нь байгаа. Тэгэхээр хамтарч ажиллах нөхцөл боломж нь бол бүрдсэн. Энийг одоо Сумъяа сайд хийж байгаа.

    – Оюутолгойн гэрээний адилаар “мордохыг хазгай” шиг нөхцөл байдал үүсчихвий гэж болгоомжилж байна?

    -Хамгийн их болгоомжилж байгаа. Бид тоглоомын дүрмээ, яаж хөгжих стратегиа тодорхойлчихлоо. Харин үүн дээр санхүүгийн талаас нь, болон юун дээр алдаж байгаагаа олон улсын зөвлөхүүдээс авна.  Бид нар Монголдоо Монголын хөрөнгө оруулалтаар явахгүй шүү дээ.  Гадаадуудад санал болгож, тэдний хөрөнгө оруулалтыг татаж, тэдэнтэй хамтарч үр ашиг бий болгохын тулд ажиллана. Өмнөх Оюутолгой шиг муу гэрээний үлгэр дууриалал болох ёсгүй.  Монголын талд ашигтай байдлыг бий болгохын тулд олон улсын зөвлөхүүдийг авч,  тэдний мэдээллийг авч төслөө үр ашигтай байлгахын тулд ажиллаж байгаа.

    – Заавал гадаадын зөвлөхүүдийн өндөр үнэтэй хөлсөлж зөвлөгөө авах шаардлага байна уу. Хэдэн зуун сая ам.доллараар зөвлөх үйлчилгээ авах нь жижиг,буурай улсуудын хувьд төдийлөн ашигтай биш тухай ОУВС-гаас хэлээд байгаа?

    -“Усыг нь уувал ёсыг нь дага” гэдэг шиг бид гадаадаас хөрөнгө оруулалт босгох гэж байгаа. Гадныханд маш их хэмжээний хөрөнгө оруулалт, санхүүжилт байна.  Харин бидэнд хөрөнгө оруулалт хэрэгтэй байгаа.  Хөрөнгө оруулалтаа ч авна, хувьцаагаа зарж орж ирсэн мөнгөөр нь хамтарч бизнес ч хийнэ. Үүнийг цэвэр бизнес талаас нь л харах хэрэгтэй.

    – Ашиг сонирхлын зөрчилтэй зөвлөх үйлчилгээ байхвий гэсэн болгоомжлол байна.  Гадныханд ашигтай зөвлөх үйлчилгээ болчих вий л гэж болгоомжлоод байна?

    -Дөрвөн үе шаттайгаар зөвлөхүүдтэй ажиллана. Нэгдүгээрт, Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн сайд дээр төвлөрсөн чадварлаг мэргэжилтнүүд бүхий манай дотоодын зөвлөх баг байгаа. Хоёрдугаарт, яг энэ төрлийн төсөл хөтөлбөрүүдийг хийж байсан зөвлөх баг байгаа. Гуравдугаарт, олон улсын санхүүгийн зөвлөхүүд байна. Дөрөвт нь, олон улсын хөрөнгийн зах зээлд манайхтай хамтарч гарах  андрейттар компани байна.  Долоо хэмжиж байж нэг огтол гэдэг зарчим компани дээр үйлчилж байгаа. Бидэнд алдаа гаргах, хар сүүдэр тусгах ямар ч эрх байхгүй.  Ийм сайхан санхүүгийн бололцоо бий болчихсон байгаа үед хүн болгонд өгөөжтэй байлгахаар өдөржин, шөнөжин ажиллаж байна. Тэхтээ бидэнд алдаа хийх нөхцөл болон энэ зэргийн туршлага байхгүй учраас гаднаас ч, дотроосоо ч зөвлөгөө авч байна. Ингээд нэг зөв замдаа орчих юм бол цаашдаа 200-300 жил Монголчуудыг тэжээх төсөл болох боломжтой. Эхнээсээ л “мордохын хазгай” шиг зам нь буруу тавигдчих юм бол ардаас нь алдаагаа засч явах ёстой болчих учраас, эхлэлээс нь л маш зөв тавьчихъя гэж бодож байна. Нээх олон зуун сая ам.доллар тэнд гаргана гэж байхгүй. Харьцангуй гайгүй.

    –  Сая цахилгаан станцыг Оюутолгой дээр Таван толгой дээр барих талаар нилээн маргаан болж байгаад Таван толгой дээр барихаар болчихлоо. Яг хэзээнээс барьж эхлэх боломж байна? Өртөг зардлын хувьд хэр хэмжээний байна вэ? Барих зардлыг нь олон улсын зах зээлээс босгох уу?

    -Төслийн хөрөнгө оруулалтыг яаж шийдэх, хаана барих, хаанаас цахилгааныг нь нийлүүлэх зэрэг концепцууд нь Эрчим хүчний яам дээр боловсруулагдаад дуусч байгаа.Байршлын хувьд Таван толгойн уурхайн орчим байгуулагдана. Хаана ч хамаагүй очоод цахилгаан станц байгуулахгүй шүү дээ. Одоо бол Оюутолгойгоосоо станцын хэдий нь нийлүүлэх, ямар хэмжээний цахилгаан үйлдвэрлэх, үр өгөөжөө хэзээ өгөх зэрэг нарийн тооцоо, судалгааны ажил нь явагдаж байгаа юм байна лээ.

    -Таван толгой дээр цахилгаан станц барьчих юм бол Оюутолгой Хятадаас цахилгаан авдаг 200 сая ам.долларын орлогыг Монгол руу татах боломж бүрдэх үү?

    -Бүрдэнэ.

    gereg.mn

    Холбоотой мэдээ