• Улсын Баатар “60 тэрбум”-ын схемтэй нийлтлээ доошоо орсон уу?

    2019-02-20

    МАН-ын Хяналтын Ерөнхий хороо Ц.Сандуй, С.Мөнхчулуун нарыг намаас гарсанд тооцсон албан ёсны шийдвэрийг өчигдөр танилцуулсан. Үүний дараа хотын даргад санаархагч залуу гишүүн асан С.Мөнхчулуун хэвлэл мэдээллийн хэрэгслийнхнийг Тусгаар тогтнолын ордны 1 давхарт мэдээлэл хийнэ хэмээн хүлээлгэж хэмжээндээ “драм” зохион байгуулж харагдав.

    Үндсэндээ бол С.Мөнхчулуун “60 тэрбум”-ын схем хийж төрийн эрхийг хууль бусаар авахыг санаархсан Ц.Сандуйтай нийлж Нийслэлийн МАН-ын бүлгээ хоёр хуваан, АН-ын буюу сөрөг хүчний 11 гишүүнтэй нийлж хуйвалдаан зохион байгуулан намын бодлогоо сөрсөн билээ. Харин “60 тэрбум”-ын схемийг санаачлан төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан Ц.Сандуй тэргүүтэнтэй Ардчиллын алтан хараацай, Улсын Баатар Э.Бат-үүл төлөөлөгч нараа мунхруулан нэгдэж буйд олон иргэд гайхширч байна. Монгол Улсын Баатар цолыг улсдаа гавьяатай эрхмүүд л хүртдэг. Гэтэл төрийнхөө хайр ивээлийг төрийн албыг зарахаар завдсан этгээдүүдтэй нийлэн, нийслэлийн ажлыг гацаах аргаар хариулж байх юм. Тэр уул нь хотын даргаар 4 жил ажилласан хүн. Нийслэл хотыг ямар мэдлэг чадвартай, ёс зүйтэй хүн удирдах ёстойг мэдэхийн дээдээр мэднэ. Эсвэл баатар маань хүүтэйгээ хамт шүүхийн хаалга татан шалгагдаж яваа шигээ, их хотыг мөнгөний газар гэж хардаг юм биш байгаа даа.

    Г.Хорол

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ