• Хувиараа такси эрхлэгчдийг торгох Нийслэлийн нийтийн тээврийн газрын шийдвэрийг Ерөнхий сайд зогсоожээ

    2019-02-20

    Нийслэлийн тээврийн газраас хувиараа таксинд явж буй иргэнийг 100 000 төгрөгөөр торгох шийдвэр гаргасныг Зам тээврийн, хөгжлийн яамнаас зогсоожээ.
    “Иргэдийн халаас руу гар дүрсэн байдлаар асуудлыг шийдэх нь буруу” гэж Ерөнхий сайд чиглэл өгсөн байна. Нийслэлийн тээврийн газраас уг шийдвэрийг гаргахдаа хууль бусаар дуудлагын таксийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг цэгцлэх зорилготой гаргажээ.
    Зөрчлийн тухай хуульд зааснаар “Тээвэрлэлтийн гэрээгүй нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлсэн бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсэн заалтын дагуу дээрх шийдвэрийг гаргажээ.Энэ дагуу нэг аж ахуйн нэгж, байгууллагад нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгийн, зургаан иргэнд нэг зуун нэгжтэй тэнцэх буюу 100,000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ аваад байжээ.

    gereg.mn

    Холбоотой мэдээ