Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох нь АНУ-ын зорилт ч нэн даруй биелүүлэхээр яарахгүй гэв

Өчигдөр буюу 2019-02-19-нд АНУ-ын ерөнхийлөгч Трамп мэдэгдэхдээ “Өнөөдөр би БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ Интэй утсаар ярьж АНУ, БНАСАУ-ын удирдагчдын хоёр дахь уулзалт, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох асуудлаар хэлэлцсэн. Хойгийг цөмийн зэвсэггүй болгох зорилтыг нэн даруй биелүүлэх асуудалд тэгж их яарахгүй байна” гэжээ.
Цагаан ордонд Трамп “БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унтай Вьетнамын Ханой хотод уулзалт хийхийг хүсэн хүлээж буйгаа Ким Жон Унд хэлсэн. Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох нь Америкийн талын эцсийн зорилт мөн. Гэвч энэ зорилтыг нэн даруй биелүүлэх гэж яарахгүй байна. Харин БНАСАУ-ын эсрэг АНУ хориг арга хэмжээгээ үргэлжлүүлэх болно” гэжээ.
БНСУ-ын Ерөнхийлөгчийн алба мөн өдөр твиттерээр хийсэн мэдэгдэлдээ “Мүн Жэ Ин Трамптай утсаар ярихдаа: Хэрэв Америкийн талыг хүсвэл БНСУ, БНАСАУ-тай эдийн засгийн хамтын ажиллагааны төслийн хэрэгжилт зэрэг Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох үйл явцыг дэмжиж, “Америкийн үүрэг дарамтыг хөнгөлөх” талаар үүрэг гүйцэтгэхэд бэлэн байна” гэсэн гэжээ.
АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Роберт Палладино “АНУ-ын Умард Солонгосын асуудлаарх гадаад бодлого хариуцсан тусгай төлөөлөгч Стефен Биген мөн өдөр Трамп, Ким Жон Ун нарын уулзалтад бэлтгэл хийхийн тулд Ханойд хүрэлцэн очсон” хэмээжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ