• Төрийн албан хаагчдын хэрэглэж буй програмыг лицензтэй болгоход  340 сая ам.доллар шаардлагатай

    2019-02-20

    Монголын төрийн  мэдээллийн систем аюулд ороод байгаа тухай УИХ-ын гишүүн Н.Учрал хэд хоногийн өмнө хэвлэлийн бага хурал хийж мэдэгдсэн. Тэрбээр   “Монголын төрийн мэдээллийн систем халдлагад өртжээ” гэх мэдээлэл олон улсын сайтууд дээр гарсан. Төрийн мэдээллийн системийг хадгалж хамгаалдаг Үндэсний дата төв өөрийн серверээ гаднын компаниудад түрээслүүлдэг нь Төрийн ордонд хэн дуртай нь өрөө түрээслээд сууж байгаатай адилхан аюултай зүйл гэж мэдэгдсэн билээ.Тиймээс төрийн мэдээллийн сан буюу “Хур” системийг яаралтай   хаах хэрэгтэй гэсэн.

    Харин үүнийг Харилцаа холбоо,мэдээллийн технологийн газраас үгүйсгэсэн байна. Тэд “Хур” системээр дамжиж мэдээлэл алдагдаагүй.Харин мэдээлэл хулгайлах зорилгоор гаднаас  халдлага хийж, мэдээлэл авсан гэлээ.

    Мөн төсөв мөнгөтэй холбоотойгоор төрийн байгууллагууд лицензтэй программ ашиглаж чаддаггүй гэжээ. Нийт төрийн албан хаагчдын хэрэглэж буй үйлдлийн системийг лицензтэй болгохын тулд дор хаяж 340 сая ам.доллар шаардлагатай гэсэн тооцоо гарчээ.

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ