• Домогт загвар зохион бүтээгч Карл Лагерфельд нас баржээ

    Германы хамгийн алдартай загвар зохион бүтээгч Карл Лагерфельд 86 насандаа нас барлаа хэмээн Le Figaro мэдээллээ.

    Сүүлийн долоо хоногт түүний бие нэлээд доройтсон бөгөөд ингээд Парисын эмнэлэгт яаралтай хэвтсэн байна. Нас барсан тодорхой шалтгаануудыг нь мэдээлээгүй.

    Карл Лагерфельд 1933 онд Гамбургт төрсөн. 1950-иад оны дундуур тэрбээр Парис руу нүүсэн бөгөөд дараа нь Chloe, Jean Patou, Fendi зэрэг загварын товчоодтой хамтран ажиллаж эхэлсэн аж.

    1983 онд Лагерфельд загварын Шанель ордны захирлаар томилогдон, тэндээ амьдралынхаа сүүлч хүртэл ажилласан юм. Ийнхүү тэрбээр 70 жил орчим загварын салбарт ажиллаж хамгийн дэлхийн нэр алдартай загвар зохион бүтээгч хэмээгдэх болсон юм. Түүнийг мөн гэрэл зураг сонирхогч гэдэг.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ