Трамп: Венесуэлийн арми Мадурогийн засгийн газрыг үргэлжлүүлэн дэмжвэл Венесуэл бүх юмаа алдана

Флорида мужийн Майами хотод АНУ-ын ерөнхийлөгч Трамп өчигдөр Венесуэлийн харьяат Америкийн эвсэл бүлгүүдэд хандан хэлсэн үгэндээ “Венесуэлийн эрх мэдлийг энх тайвнаар хүлээлгэн өгөхийг АНУ эрэлхийлж байгаа боловч аливаа сонголтоо хэвээр хадгална” гэжээ.

Трамп Венесуэлийн парламентын дарга, сөрөг хүчний намын удирдагч Хуан Гуайдод дэмжлэг үзүүлэхээ олонтоо илэрхийлсэн бөгөөд Мадурогийн засгийн газрыг Венесуэлийн арми үргэлжлэн дэмжвэл Венесуэл бүх юмаа алдана хэмээн заналхийлжээ.

Хуан Гуайдогийн хүсэлтээр, АНУ Венесуэлд үзүүлэх тусламжийн барааг Колумби, Венесуэлийн хил руу тээвэрлэж байна. Дараа нь илүү их тусламжийн барааг тус нутагт хүргэнэ гэж АНУ-ын Олон улсын хөгжлийн газар урьд нь мэдэгдсэн юм. Харин Венесуэлийн засгийн газар тусламжийн барааг хүлээн авахаас татгалзаж, тус улсад тавьсан хоригоо цуцлахыг АНУ-аас хүссэн байна.
АНУ-ын хэвлэлийнхний мэдээлснээр, Флорида мужийн өмнөд нутагт 100 мянга гаруй Венесуэлчууд, Венесуэлийн харьяатууд оршин амьдардаг. 2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх бэлтгэл хийхийн тулд Трамп илтгэл тавих энэ боломжийг ашиглахыг хүссэн аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ