• #MyLanguageMatters хаштагийг хэрэглэн пост хийхийг уриалжээ

    2019-02-19

    ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс энэ жилийн Эх хэлний олон улсын өдрийг тохиолдуулан нүүр ном хэрэглэгчдийн дунд #MyLanguageMatters уриалгыг эхлүүлжээ. Жил бүрийн хоёрдугаар сарын 21-нийг Эх хэлний олон улсын өдөр болгон тэмдэглэдэг юм.

    Өнөөдөр дэлхий дээр 7000 хэл хэрэглэгдэж байгаагаас 2680 хэл устаж үгүй болох аюулд өртөөд байна.  Иймээс энэхүү аяны зорилго нь энх тайван, тогтвортой хөгжил, хэл, соёлын олон төрөл зүйлийг хөхиүлэн дэмжиж Монгол уламжлал, өв соёлоо эх хэлээрээ дамжуулан хадгалж, хамгаалах үзэл хандлагыг түгээн дэлгэрүүлэх, өөрийн эх хэлийг хайрлаж, хамгаалахын ач холбогдлыг онцлоход оршиж байгаа юм байна. Тиймээс ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссоос эх хэл – монгол хэлээ хайрлаж хүндэтгэх, хадгалж хамгаалахын ач холбогдол, утга учрыг илэрхийлсэн бичлэг, зураг, хөдөлгөөнт зураг, meme, текст гээд хүссэн хэлбэрээ ашиглан #MyLanguageMatters hashtag-ийг хэрэглэн пост хийхийг уриалжээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ