• Н.Баясгаланбат: Манай албанаас “Гүзээгүй албан хаагч” гэсэн хөтөлбөр зарлаагүй

    Сүүлийн үед цахим сүлжээгээр “Гүзээгүй албан хаагч” хөтөлбөр зарлалаа гэх мэдээлэл тархсаны  дагуу Улсын мөрдөн байцаах албаны урьдчлан сэргийлэх ажил хариуцсан мэргэжилтэн, цагдаагийн хурандаа Н.Баясгаланбаттай уулзаж тодруулга авлаа.

    Цахим орчинд “Гүзээгүй төрийн албан хаагч” хөтөлбөр хэрэгжлээ гэсэн мэдээлэл тархлаа. Танай алба ийм хөтөлбөр хэзээнээс зарлав?

    -Цагдаагийн ерөнхий газраас албан хаагчдаа “Эрүүл цагдаа” хөтөлбөрийг хоёр дахь жилдээ хэрэлгжүүлж байна. Энэ хүрээнд манай байгууллага Төрийн тусай албан хаагчдын эмнэлэгтэй хамтран энэ сарын 15-нд  100 гаруй албан хаагчддаа урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн үзлэг, оношлогоонд хамруулсан. Энэ үйл ажиллагаа тусгай бэлтгэлийн спорт зааланд болсон юм. Энэ үеэр тус эмнэлгийн дэд дарга нь даралт үздэг төхөөрөмж бэлэглэсэн. Мөн энэ үеэр тамхины тухай хуулийн хэргэжилтийг чангатгах  нэг сарын аян зарласан. Үүнийг л гүзээгүй албан хаагч хөтөлбөр хэрэгжүүллээ гэж ташаа мэдээлсэн байна. Уг  буруу мэдээдлэл нь зөрчлийн хуулийг зөрчсөн буруутай үйлдэл юм шүү дээ.

    -Танай байгууллагын хурал дээр цагдаа нарын бие бялдар, илүүдэл жингийн талаар огт яригдаагүй хэрэг үү?

    -Тийм зүй огт яригдаагүй ээ. Улсын мөрдөн байцаах албаны 1950-иад оны хуучин барилгыг буулгаж, суурин дээр нь энэ шинэ барилгыг бариулж өнгөрсөн оны арван хоёрдугаар сард ашиглалтад оруулсан. Энэ шинэ байрны есөн давхарт цагдаагийн албан хаагчдын бие бялдрыг хөгжүүлэх спорт заал тохижуулсан.  Уг зааланд гүйлтийн зам, спиннинг гэх мэт хэд хэдэн төхөөрөмж суурилуулсан бөгөөд албан хаагчид маань цагийн хуваарийн дагуу дасгал сургуулилт хийдэг юм.

    -Ер нь цагдагийн албан хаагчдын бие бялдар, хурд хүчний хэм хэмжээ нь ямар байх ёстой вэ?

    -Цагдаагийн албан хаагчдаас жилд нэг удаа бие бялдрын шалгалт авдаг. Энэ нь насны ангилалтай байдаг. Жишээлбэл, 18-25 насны албан хаагч нь 100 метрт 13 секунд гүйж, турнукэнд 15-20 суниах, гар дээр нэг минутад 30-40 удаа суниах гэх мэт нормтой юм.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ