• С.Мөнхчулуун нийслэлийн Засаг даргад дахин нэр дэвшинэ

    Өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн засаг даргад нэр дэвшигч С.Мөнхчулууныг Ерөнхий сайд У.Хүрэлсүх батламжлахгүй хэмээн буцаасан билээ. Өнөөдөр сэтгүүлчид түүнээс өөрийг нь батламжлаагүй шалтгаан юу болохыг сонирхсон. Тэрбээр баасан гаригт уг асуудлыг мэдсэн ч татгалзсан шалтгаан, үндэслэлийг хариу бичигт бичээгүй учир мэдэхгүй гэлээ.

    Тэр өөрийг нь 24 төлөөлөгч дэмжсэн нь Нийслэлийн нийт иргэдийн 57 хувь гэж харж байгаа гэнэ. Тиймээс ч С.Мөнхчулуун дахин нэр дэвшинэ гэж мэдэгдлээ. Гэхдээ тэрбээр НИТХ дээр тэр өдөр хоёр удаа санал хураалт болсныг ярьсангүй. Уг нь эхний санал хураалтаар С.Амарсайхан 22 төлөөлөгчийн санал авсан ч тэр нэг саналыг нь дээрээ тэмдэглээтэй хэмээн дарсан билээ.

    Мөн С.Мөнхчулуун нь намынхаа бодлогыг сөрөн нэр дэвшсэн тухай асуудал бий. МАН оны өмнө хуралдсан Бага хурлаараа дүрмэндээ ийм боломжийг хаасан заалт оруулсан гэдэг. АН ч дүрмэндээ ийм заалт оруулаад УИХ-ын гишүүдийнхээ хуулиар олгогдсон эрхэнд халдсан. Тус нам намын бодлого дагасангүй хэмээн УИХ-ын гишүүн Ж.Батзандан намаасаа хасч, Л.Болд, Д.Мурат нарыг дөрвөн жил нэр дэвших эрхгүй гэсэн шийдвэр гаргасан.

    Тэгэхээр С.Мөнхчулуунд боломж хомс аж. С.Мөнхчулуунд санал өгсөн АН-аас сонгогдсон НИТХ-ын төлөөлөгчдийн тухайд эрх баригч намыг ажлыг нь хийлгэлгүй ирэх сонгуульд хүргэчихвэл ялна гэсэн тооцоотой байгаа нь ойлгомжтой юм. Тиймээс л ийн  “60 тэрбум”-ын буюу “Хотын бүлэг”-ийн нөхрийг дэмжээд байгаа хэрэг.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ