• Трамп Сирид баривчлагдсан хэт даврагчдаа хүлээн авахыг Европын орнуудаас шаардав

    Америкийн ерөнхийлөгч Трамп твиттерээр “Сирид баривчлагдсан өөрийн орныхоо хэт даврагч зэвсэгт этгээдүүдийг хүлээн авч шүүхэд өгөхийг Их Британи, Франц, Герман зэрэг Европын орнуудаас АНУ шаардаж байна” гэлээ.

    Тэрбээр “Хэт даврагч “Исламын улс бүлэглэл” устах гэж байна. Энэ бүлэглэлийн баривчлагдсан гишүүд суллагдахад хүрвэл Европод орж болзошгүй. Америк иймэрхүү байдлыг хүсэхгүй байна” гэсэн юм.

    Аюулгүй байдал, эрх зүй, санхүүгийн талаас бодолцож, баривчлагдсан өөрийн орны иргэдээ хүлээн авах эсэхээ Европын зонхилох орнууд одоогоор тодорхой илэрхийлээгүй байна.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ