KFC-гийн тахианы махнаас нь нян, ажилчидаас нь халдвар илэрчээ

2019-02-18

Нийслэлийн МХГ-аас KFC-гийн Зайсан дахь салбараас хийсэн шинжилгээний дүн гарчээ. Шинжилгээгээр тус салбарын хэрэглэж байсан гүний худагны уснаас  өвчин үүсгэгч бактери илэрсэн байна. Мөн тэнд ажиллаж байсан ажилчдаас шинжилгээ авахад хоёр  ажилтнаас цусан суулганы халдвар илэрсэн гэнэ. Тэд эрүүл ахуйн  бичгийг хуурамчаар үйлдсэн байжээ.

KFC-гийн бүтээгдэхүүний дээж, түүхий эдэд буюу тахианы маханд   өвчин үүсгэгч бактери илэрсэн байна.  Одоогоор 40 орчим  хүн эмнэлэгт байгаа юм байна.

Анх энэ сарын 12-нд KFC сүлжээ хоолны газрын Зайсанд байрлах салбараар үйлчлүүлсэн 78 хүнд хордлогын шинж тэмдэг илэрсэн гэх мэдээлэл МХГ-т иржээ.

Мөн уг салбартай зэрэгцэн оршдог Pizzahut-ын бүтээгдэхүүнээс ч  шинжилгээ аваад байгаа юм. 

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ