
Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар ,Улсын драмын эрдмийн театраас (УДЭТ) хамтран хүүхдийн жүжгийн зохиолын уралдаан зарлажээ.
Уралдаанд оролцох бүтээлд тавигдах шаардлага:
- Хүүхэд өсвөр үеийнхэнд эерэг харилцаа, ёс зүйн зөв төлөвшил, гоо зүйн хүмүүжил, олгоход чиглэгдсэн түүхэн сэдвээс бусад агуулга бүхий бүрэн хэмжээний жүжгийн зохиол байх. /хүүхдийн хөгжил, хамгаалалын чиглэлээр явуулж буй төрийн бодлогод нийцсэн байх/
- Жүжгийн зохиолыг А4 цаасан дээр компьютерт шивж ирүүлнэ.
- Гар бичмэл хүлээж авахгүй. /Бичвэрийн мөр хоорондын хэмжээ 1,5,
үсгийн фонд Arial, үсгийн хэмжээ 12-т байна/ - Зохиолыг 5 хувь ирүүлнэ.
Уралдааны шагналын сан:
1 дүгээр байр – 10,000,000 төгрөг
2 дугаар байр – 8,000,000 төгрөг
3 дугаар байр – 5,000,000 төгрөг
Уралдааны дүнг 2019 оны дөрөвдүгээр сарын 12-ны дотор Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Улсын драмын эрдмийн театрын хамтарсан тушаалаар байгуулагдсан комисс дүгнэнэ. Байр эзэлсэн бүтээлүүдийн шагналыг 2019 оны 2 дугаар улиралд багтаан зохиогчид олгоно.
Уралдаанд шалгарч байр эзэлсэн бүтээлүүд нь Төрийн өмч болно.
Уралдаанд оролцох бүтээлийг 2019 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн 17 цагаас өмнө Улсын драмын эрдмийн театрын менежер Ш.Чандмань гэсэн хаягаар хүлээн авна. Хугацаа хоцорсон бүтээлийг хүлээн авахгүй.
Уралдааны талаарх мэдээллийг 9919-5318, /Н.Ганхуяг/ 8811-0707 /Б.Отгонбат/дугаарын утасаар лавлах аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй