• С.Мөнхчулууныг батламжлах нь Су.Батболдыг буцаан томилсонтой адил учир Ерөнхий сайд татгалзав

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх нийслэлийн Засаг даргад нийслэлийн ИТХ-аас нэр дэвшсэн С.Мөнхчулууныг томилохоос татгалзаж байгаагаа өнгөрсөн баасан гаригт мэдэгдэв.

    Нийслэлийн Засаг даргыг сонгох нийслэлийн ИТХ-ын сонгууль өнгөрсөн нэгдүгээр сарын 16-ны өдөр болж, ИТХ-ын төлөөлөгчид 2 удаа санал өгсний эцэст С.Мөнхчулуун 4 хүний илүүгээр нэр дэвшиж, ИТХ-аас Ерөнхий сайдад бичиг очоод сар болсны дараа ийнхүү хариу татгалзсан бичиг илгээлээ.

    Уг нь эхний санал хураалтаар өрсөлдөгч нь нэг саналаар илүү байсан ч нэг саналыг нь хүчингүйд тооцон тэнцүүлж, дахин санал хураасан.Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд С.Мөнхчулууныг хотын даргаар батламжлах нь Су.Батболдыг буцаан томилсонтой адил хэрэг болох учраас буцаасан нь тодорхой.

    Ерөнхий сайдын нам дотроо болон төрд эхлүүлсэн шинэчлэл нь эхний ээлжинд хотын ажлыг муу хийж байсан Су.Батболдыг цаашлаад УИХ дахь бүлгийн дарга болон УИХ-ын даргыг огцруулах байсан. С.Мөнхчулууны хувьд намынхаа удирдлагын тэр дундаа даргын бодлогыг сөрж, сөрөг хүчнийхний дэмжлэгээр нэр дэвшсэн.

    Мөн МАН-ын 60 тэрбумынхан гэгддэг тэрхүү ярианы гол баатар болох Ц.Сандуй нарын хотын бүлгийнхэн С.Мөнхчулууныг дэмжсэн нь батламжиглагдахгүй байх гол шалтгааны нэг болсон нь тодорхой юм.

    МАН-ын хотын бүлгийнхэн нь намаасаа тасарч газрын наймаанаас эхлээд муу бүхэнд холбогдсон ба тэд 20 гаран жил нийслэлийг удирдахдаа нийслэлийг хөгжүүлэх биш харин ч сул зайгүй эмх замбараагүй барилгаар л дүүргэсэн.

    Тиймээс одоо НИТХ болон МАН-ын Удирдах зөвлөл дахин хуралдаж, шинээр Хотын даргад нэр дэвшигчийг тодруулах юм. Харин энэ удаад шинээр сонгогдсон нэр дэвшигчийг Ерөнхий сайд тав хоногийн дотор батламжлах хуулийн хугацаатай юм.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ