• Д.Цэнд-Аюуш:КFC-гийн салбарын 28 ажилчныг шинжилгээнд хамруулсан

    2019-02-15

    Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Зайсан дахь KFC түргэн хоолны салбарт үүссэн нөхцөл  байдлын талаар мэдээлэл хийлээ.

    НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол соёлын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш:

    ХУД-ийн 11-р хороонд байрлах “Таван богд” групын KFC түргэн хоолны газарт энэ сарын 8,9,10-ны өдрүүдэд үйлчлүүлсэн 14 хүн усархаг гүйлгэх, бөөлжих, дотор нь муухайрч өндөр халуурах гэх мэт ходлогын хурц шинж тэмдэг илэрч  ХӨСҮТ-д эмчлүүлж байна гэсэн мэдээлэл мэргэжлийн хяналтын газарт өнгөрөгч 12-ны өдөр ирсэн.

    Үүний дагуу уг түргэн хоолны газарт ХУД-ийн мэргэжлийн хяналтын байцаагчид ажиллаж  тоног төхөөрөмжөөс арчдас, ундны ус болон хоолноос дээж авч шинжилгээнд өгсөн. Мөн  тус салбарын 28 ажилтныг шинжилгээнд давхар хамруулсан.  Ажилчид нян тээж байсны улмаас     хордлого үүссэн байхыг үгүйсгэхгүй.

    Зайсан дахь  салбарын үйл ажиллагааг зогсоосон хэдий ч нийслэлийн бүх дүүрэгт байрлах “KFC” түргэн хоолны газрын 12 салбар үйл ажиллагаагаа хэвийн явуулсаар байна. Энэ талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрынхан  “Улсын  төв лабораторын шинжигээний хариу ирэх даваа гаригт гарна. Эл эцсийн хариунаас шалтгаалж бусад салбарын үйл ажиллагааг зогсоох эсэхийг шийднэ”  гэв.

    Мөн нийслэлийн шуурхай албанд энэ сарын 14-нд ирүүлсэн утасны дуудлагаар KFC Home plaza-гийн салбараар үйлчлүүлсэн өөр нэгэн  иргэн хоёр гурав хоног халуурч, гүйлгэсэн гэсэн гомдол иржээ.

    Эх сурвалжуудын мэдээлснээр, Монгол дахь KFC түргэн хоолны газар нь үндсэн бүтээгдэхүүн болох тахианы махаа БНХАУ-аас оруулж ирдэг гэнэ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ