Статистик: Ажил хайж буй  хүмүүсийн олонхи нь ажлаас халагдсан иргэд байна

2019-02-15

 Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр Монгол улсын нийгэм эдийн засгийн байдлаар мэдээлэл хийлээ.

Ажиллах хүчний судалгааны  2018 оны 4 дүгээр улирлын дүнгээр улсын хэмжээнд ажиллах хүч буюу 15, түүнээс дээш насны эдийн засгийн идэвхтэй хүн ам 1.3 саяд хүрчээ. Үүний 732 мянга нь эрэгтэй, 612 мянга нь эмэгтэйчүүд ажээ.

Эдийн засгийн идэвхтэй хүн амын 764 мянга нь хотод, 581 мянга нь хөдөө орон нутагт амьдарч байна.Мөн 15-аас дээш насны хүн амын 827 мянга нь ажилгүй иргэд байгаа бөгөөд үүний 36 хувь нь эрэгтэйчүүд, 63 хувь нь эмэгтэйчүүд байна.  Улмаар ажил эрхлээгүй нийт хүн амын 267 мянга нь өндөр настан бол 244 мянга нь суралцагчид, 73 мянга нь гэрийн ажилтай, 59. мянга нь хөгжлийн бэрхшээлтэй, 19  мянга нь өвчтэй иргэд бол улсын хэмжээнд ажилгүйдлийн түвшин өмнөх оноос 0.7 пунктээр буурсан байна.

Өмнөх онтой харьцуулахад шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд 803 хүнээр, ажилд зуучлагдан орсон иргэд 186 хүнээр тус тус буурсан байна.Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 5690 хүн шинээр бүртгүүлсэн бөгөөд ажил хайж буй шалтгаанаар нь авч үзэхэд хамгийн их буюу 53.6 хувь нь ажлаас чөлөөлөгдсөн, халагдсан иргэд байна. Дээрх бүртгэлтэй ажилгүй иргэдийн 48 хувийг бүрэн дунд, 30 хувийг дээд боловсролтой 6.7 хувийг техникийн болон мэргэжлийн, 5.9 хувийг суурь, 4.6 хувийг тусгай мэргэжлийн дунд, 2.1 хувийг бага, 1.1 хувийг боловсролгүй, 1.1 хувийг магистр, доктор зэрэгтэй иргэд эзэлж байна. Мөн улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 56 хувийг 15-34 насны залуучууд эзэлж буй бол энэ үзүүлэлт  нь Өмнөговь, Ховд, Сэлэнгэ, Өвөрхангай, Дорнод, Хөвсгөл, Баян-Өлгий, Төв, Дундговь, Сүхбаатар, Говьсүмбэр,  Баянхонгор, Орхон, Говь-Алтай, Дорноговь, Архангай  аймагт улсын дунджаас 0.2-18.8 пунктээр илүү байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ