• Олон хүн хордсон KFC-тэй нэг дор үйл ажиллагаа явуулдаг Pizzahut-ын бүтээгдэхүүнээс ч  шинжилгээ авчээ 

    2019-02-15

    KFC сүлжээ хоолны газрын Зайсанд байрлах салбараар үйлчлүүлсэн 78 хүнд хордлогын шинж тэмдэг илэрч, хүнд хэлбэрээр хордсон 20 хүн ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Мэргэжлийн хяналтын газар,ХӨСҮТ-ээс  KFC-гийн Зайсан дахь салбарын үйл ажиллагааг зогсоож, шинжилгээ аваад байгаа бөгөөд хариу өнөөдөр гарах аж.

    KFC сүлжээ хоолны газар, Pizzahut сүлжээ нь  “Таванбогд” ХХК-ийн охин компани бөгөөд энэ хоёр сүлжээ Зайсанд нэг ханаар тусгаарлагдан үйл ажиллагаа явуулдаг аж. Тиймээс Зайсан дахь Pizzahut-ын салбарын бүтээгдэхүүнээс ч шинжилгээ авч,шинжилж байгаа аж. Харин  KFC-ийн Зайсан салбарын үйл ажиллагааг зогсоосон бол Pizzahut нь үйл ажиллагаагаа явуулж байгаа аж. Мөн олон хүн хордсон учир KFC сүлжээ хоолны газарт цагдаагийн байгууллагаас зөрчлийн хэрэг үүсгэсэн байна. Зөрчлийн хэрэг нээсэн тохиолдолд Мэргэжлийн хяналтын байгууллагаас тухайн зөрчил илэрсэн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоох эрх үүсдэг ажээ.

    KFC-д хордсон хүмүүс хоёрдугаар сарын 9,10-ны үед хордсон бол Мэргэжлийн хяналтын газарт 12-нд гомдол гаргасан байна.

    Г.Саруул

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ