Ж.Ган-Эрдэнэ:Сайдын тушаалаар монгол хэл бичгийн шалгалтын босго оноо энэ жилээс 400 болсон

2019-02-14

Боловсролын үнэлгээний төвөөс  өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл болон монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл  өнөөдрөөс эхэлж байна.Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл  дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 18.00 цаг хүртэл явагдах аж. (Элсэлтийн бүртгэлийг  www.eec.mn холбоосоор аваарай)

Харин монгол хэл бичгийн шалгалтын бүртгэл өнөөдөр эхлээд тавдугаар сарын 4-нд дуусах ажээ.

Боловсролын үнэлгээний төвийн захирал Ж.Ган-Эрдэнэ:

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл өнөөдрөөс эхлэн дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 18.00 цаг хүртэл явагдана. Энэ жилийн хувьд шалгалтаа өгсний дараа хариугаа шууд авах боломжтой болсон. Өмнө нь хариугаа авах гэж 14 хоног хүлээдэг байсан. Click To Tweet

Мөн өөрийнх нь шалгалтын материалыг хэрхэн засаж байгааг шалгуулагч харах боломжтой болсон.Бид шалгалт авч байгаа газар бүр дүн засалтыг харах анги нээж байна.

Энэ жилээс сайдын тушаалаар монгол хэл бичгийн шалгалт 400 гэсэн босго оноотой болсон. Уг шалгалт гуравдугаар сарын 23-нд болох  бөгөөд өнөөдөр бүртгэл нь эхэлж, гуравдугаар сарын 4-нд дуусна.  Монгол хэл бичгийн шалгалтыг  их,дээд сургуульд элсэгчид заавал өгөх ёстой.

Боловсролын үнэлгээний төвийн хэлтсийн дарга Л.Ганбат:

Боловсролын үнэлгээний төвийн цахим хуудаснаас дүрэмтэй (ЭНД-ээс ) танилцах боломжтой.

Бүртгэлийг сунгахгүй.Онлайнаар явагдаж байгаа бүртгэлд хаанаас ч хэзээ ч хандаж бүртгүүлэх боломжтой.

Нэг шалгуулагч хэдэн ч удаа бүртгүүлж болох бөгөөд нэг баталгаажуулсан тохиолдолд дахин солих, өөрчлөх боломжгүй. Дээд тал нь нэг хүүхэд 10 хичээлийг сонгож шалгалт өгөх боломжтой.Шалгалтын бүртгэл явагдаж дууссаны дараа тавдугаар сарын 15-наас хойш Боловсролын үнэлгээний төвийн сайтаас өөрийн суудлын хуваарь зэргийг хэвлэж авах боломжтой.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ