• Помпео, Лавров нар утсаар пуужингийн тухай ярив

    Америкийн Төрийн департаментаас “АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео 12-нд ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавровтой утсаар ярьж, хоёр талт харилцаа, олон улсын халуун цэгийн асуудлаар ярилцсан” гэлээ.

    Майк Помпео “Америкийн тал Оросын тагнуулын ажилтан асан Сергей Скрипаль ба түүний охин Англид хордсон хэргийн улмаас ОХУ-д хориг тавьж буй шийдвэрийг онцлоод, энэ хэрэгт химийн зэвсэг хэрэглэсэн гэж Оросын талыг зэмлэн буруушаасан” гэж мэдэгдэлд тэмдэглэжээ.

    Помпео “ОХУ “Дунд ба ойрын зайн тусгалтай пуужинг устгах гэрээ”-г “бүрмөсөн нотолж болох” хэлбэрээр шинээр журамлахгүй бол тус гэрээ 2-р сарын 2-ноос эхлээд 6 сарын дараа эцэс болох юм” гэжээ.

    Үүнээс гадна тэд Венесуэлийн улс төрийн байдлын талаар ярилцсан байна.

    Гэтэл, Оросын тал тэдний утсаар ярьсан тухайд арай өөрөөр мэдээлж байна. 13-нд Москвад хийлгэсэн хэвлэлийн бага хуралд Сергей Лавров: Би 12-нд Майк Помпеотой утсаар ярихдаа “Дунд ба ойрын зайн тусгалтай пуужинг устгах гэрээ”-ний асуудлыг ярилцаагүй гэжээ.

    ОХУ-ын ГХЯ 12-нд веб сайтдаа мэдэгдэл нийтэлж, Сергей Лавров мөн өдөр Майк Помпеогийн хүсэлтээр түүнтэй утсаар ярьсан бөгөөд хоёр тал Венесуэл, Сирийн асуудал, мөн АНУ Сергей Скрипал хордлого авсан хэргийн улмаас ОХУ-д хориг тавьсан тухай ярилцсан. Америкийн талын хориг арга хэмжээ хоёр орны харилцааг хурцатгаж, олон улсын талбар дахь уур амьсгалыг эвдсэн гэж Сергей Лавров тэмдэглэсэн гэжээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ