13 настай охины амийг хөнөөсөн этгээдүүдийн давж заалдах хурал болно

2017 оны наймдугаар сарын 22-ны шөнө 13 настай охин “М” нь нийслэлийн Баянзүрх дүүргийн 21-р хороонд байрлах “Очир” төвийн зочид буудалд бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан.

Энэхүү онц ноцтой хэргийн шүүх хурал өнгөрсөн арваннэгдүгээр сарын 23-нд  болж гэмт этгээдүүдийг бүх насаар нь хорих ял оноосон билээ. Гэвч гэмт этгээдүүд болох 25 настай  Б.Жавхлан, 23 настай Э.Амарболд болон тэдний ар гэрийхэн, өмгөөлөгчид дээрх шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж давж заалдах шатны шүүхэд хандсан юм.

Уг хэргийн давж заалдах шатны шүүх хурал нь өнөөдөр /2019.02.14/ 11:00 цагт “Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх”-ийн танхимд болно.

Шүүх хуралд, шүүгчээр Д.Мягмаржав, О.Батбаяр ажиллах бол, хохирогчийн өмгөөлөгчөөр Р.Булгамаа, Г.Батбаяр нар өмгөөлнө. Харин яллагдагч Б.Жавхлан, Э.Амарболд нарыг О.Цэрэнпунцаг, С.Оюунцэцэг нар өмгөөлөх аж.

 

П.Бат

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ