•   Ардын уран зохиолч Д.Урианхай Нобелийн шагналд нэр дэвшлээ

    2019-02-13

    Монголын шинжлэх ухааны академид хандан Нобелийн сангаас манай улсаас нэр дэвшүүлэх саналыг саяхан ирүүлсэн билээ. Энэ дагуу  Нобелийн шагналын Утга зохиолын номинацад  манай улсаас нэр дэвших зохиолчийн нэр тодорхой болжээ.Шинжлэх ухааны академийн харъяа “Хэл, утга зохиолын хүрээлэн”, “Монголын зохиолчдын эвлэл” болон бусад мэргэжлийн экспертүүд зөвлөлдөөд  Ардын уран зохиолч, “Болор цом”-ын эзэн, “Дэлхийн урлаг соёлын академ”-ийн гишүүн, Утга зохиолын доктор Д.Урианхайн нэрийг   уг шагналд  дэвшүүлэхээр болжээ.

    Нэр дэвшиж буй зохиолч Д.Урианхай нь Булган аймгийн Уньт суманд 1941 онд төржээ. 1964 онд ЗХУ-д Плехановын нэрэмжит Ардын аж ахуйн дээд сургууль, 1978 онд М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийн дээд курсийг төгссөн. Улмаар 1968 оноос уран зохиол бичиж роман, тууж, өгүүллэгийн номуудаа хэвлүүлсэн байна.

    Д.Урианхай 1978 онд “Халуун зуны сүүдэр” туужаараа МЗЭ-ийн шагнал, 2002, 2005, 2007 онд  МЗЭ-ийн “Алтан Өд”, 2003 онд “Болор цом” яруу найргийн наадмын тэргүүн шагнал, 2017 онд Азийн шилдэг яруу найрагчаар тодорчээ.

    Ардын уран зохиолч Д.Урианхайн бүтээл англи, франц, герман, хятад, солонгос, япон, македон хэлээр тус тус орчуулагдсан нь  Нобелийн шагналд нэр дэвших гол шалгуурын нэг юм.

    Түүний шилмэл бүтээлийн дээжээс дурдвал:

    • “Модод”,
    • “Инээд шиг хуучин хүний амьдралд”
    • “Шөнийн онгоц” зэрэг шүлгүүд
    • “Халуун зуны сүүдэр” бэсрэг роман
    • “Учрахуй, хагацахуй” роман зэрэг бүтээлүүд юм.

    Д.Урианхайн хэвлүүлсэн номнууд:

    • “Хүн танаа” нийтлэл (1972)
    • “Таны шинэ танил” тууж (1974)
    • “Өвлийн шувуу” Өгүүллэг (1978)
    • “Цагийн хөл” Шүлгүүд (1980)
    • “Нялх хөлийн салхи” шүлгүүд (1982)
    • “Халуун зуны сүүдэр” (1985)
    • “Цээлийн нөмөр” шүлгүүд (1988)
    • “Дуугай ном” бодрол айллага (1990)
    • “Учрахуй, хагацахуй” роман (1990)
    • “Насны хишиг” шүлгүүд (1991)
    • “Тэнгэр тэмдэгрэх” өгүүллэг (1991)
    • “Үгийн сүү” шүлгүүд (1992)
    • “Анхны даваа буюу гэр бүлийн хөрөг” жүжиг (1990)
    • “Хүн бүхэн – би” жүжиг (1992)
    • “Жүжгүүд” (2005)

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ