• Холливудын хамгийн загварлаг эр Тимоти Шаламе

    Франц-Америкийн жүжигчин Тимоти Шаламег Холливудын хамгийн загварлаг эр хэмээн Independent мэдээлсэн байна.
    Нэгдүгээр сард “Алтан Бөмбөрцөг” шагнал гардуулах ёслолын үеэр жүжигчинд стилистүүд ам сайтай байжээ. Шаламе Францын загварын Louis Vuitton танхимын BDSM стилийн гялалзсан хар бүсийг ёслолын үеэр зүүн гарч ирсэн бөгөөд энэ нь удалгүй алдартай хүмүүсийн чиг хандлага болсон байна.

    Тэрээр Британий Кино, Телевизийн Академийн шагналыг хүртсэн бөгөөд энэ үеэрээ улаан, хар хосолсон загварлаг хүрэмтэй, мөн даавуу хар цамц, хар савхин өмд, өндөр өсгийтэй савхин гуталтай байжээ.

    2018 оны арванхоёрдугаар сард Америкийн дуучин, жүжигчин Nick Jonas 2018 онд GQ сэтгүүлээс зарласнаар хамгийн загварлаг эр болсон. Вэбсайт дээр нийтлэгдсэн зурагт санал өгчээ. Уншигчдад 64 хүнээс дуртайгаа сонгох санал тавьсан аж. Jonas-ийн нь өрсөлдөгчид Жефф Голдблум, Райан Рейнолдс, хөгжмийн зохиолч Жон Домерт нар байжээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ