• Ц.Элбэгдорж:Баттулга Хятадын сайдтай гэрээ байгуулчихсан байсан

    gereg

    2019-02-13

    Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өнөөдөр цөөн хэдэн сэтгүүлчтэй уулзаж, өөрийг нь буруутгаж буй зарим асуудлаар байр сууриа илэрхийллээ. Өөрийгөө өмгөөлөх үг бүрийнхээ ард тэрбээр одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг буруутгав. УИХ-ын дарга асан М.Энхболд, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нар МАНАН бүлэглэлийн толгойлогч гэж нэрлэгдэж, шударга бусын хонгилыг үүсгэгчид хэмээн Х.Баттулга, түүний зөвлөх Н.Алтанхуяг нарын зүгээс нэр хоч зүүсэн.

    Харин өнөөдөр Ц.Элбэгдоржийн ярьснаар бол Х.Баттулга өөрөө цэвэр нэр зүүх гэж Элбэгдоржийг ийн харлуулж буй ажээ. Тэрбээр Ерөнхийлөгч Х.Баттулгын тухай дараахь зүйлүүдийг ярив.

    Ц.Элбэгдорж:

    …Би Баттулга гэдэг хүнийг 2014 оны зургадугаар сарын 26-нд  өрөөндөө урьж уулзаж байсан. “Чи хулгай битгий хий, хулгай битгий зохион байгуулаад бай.Чи тэр Хятадын сайдтай төмөр зам тавина гээд Монголын баялгаар барьцаа тавиад гэрээ байгуулчихсан байна.Тэрийгээ болио” гэж хэлсэн. С.Баяр над дээр орж ирээд Баттулгыг нарийн төмөр зам тавина гээд Хятадын сайдтай гэрээ байгуулчихсан байна гэж хэлж байсан.Тэгээд тэр сайд нь Монголд бууж байхад Бээжин дэх Элчин сайд дуулгаж,Ерөнхий сайд наад гэрээг чинь зогсоосон гэдгийг хэлж байсан.

    Ийм юм хийж байсан улсууд сошиалаар намайг хулгайч болгож харагдуулах гэж маш их мөнгө зарж байна. [bctt tweet=”Элбэгдоржийг хулгайч болгож харагдуулах нь Баттулгыг хулгайч биш болгож харагдуулах нь  л дээ.” username=””]

    Баттулга Тавантолгойтой холбоотой 178 хуудас материал шүүх дээр өглөө гэнэ үү, тэр бүхнээ ил болго л доо.Баттулга бол архаг хулгайчийн зан л гаргаж байгаа. Тавантолгой, өөрийнхөө төмөр замын хэргийг над дээр үүрүүлье л гэж байгаа штээ. “Эрдэнэт” Тавантолгой, АСЕМ дээр надтай холбоотой юу ч байхгүй.

    Баттулга чинь их аюултай хүн. Өөрийнхөө хулгайг хийсэн хүнийг хамтрагч болгодог.

    Баттулга шороо овоолоод тэндээс мөнгө босгосон. Тавантолгойг зогсоогоод хэн хожсон юм,бод л доо.

    [bctt tweet=”Х.Баттулга 1990-ээд оны эхээр спиртний наймаа хийсэн,одоо  хамгийн ашигтай байгаа алтны наймааны араас явж байна.Баттулга алтны ордуудыг контролдохын төлөө явж байгаа гэж би харж, хардаж байна.” username=””]

    “Эрдэнэт”-ийн 49 хувь гээд л яриад байна. Нэг өдөр Баттулга “Эрдэнэт”-ийн 49 хувийн эзэн болчихсон сууж байж магадгүй шүү.

    …”Форбес” сэтгүүлийн мэдээгээр Х.Баттулга Монголын гурав дахь баян гэж байна. Гэтэл Баттулгын төлсөн татвар хэд вэ? Гэтэл татвар төлж байгаа 30 татвар төлөгч рүүгээ дайрч байна. Одоо тэднийг хувааж идэх гэж байна. Намайг чимээгүй байгаад байхаар даварч байна. Би одоо өндийх цаг болсон,үгээ хэлнэ. Баттулгад хүний нөөц байхгүй.Баттулгад хулгайчийн нөөц л бий,хүний нөөц байхгүй.Өмнөхөө тэр чигт нь харлуулаад, одоо хуулийн  байгууллагыг ашиглаад өөрийнхөө юмыг хийх гэж байна.

    Тэр Ганболд гэж хүн өөрөө Баттулга руу гүйж очсон байх.Тэгээд Баттулга алтан дээр нь очиж байгаа.

    …Би ШХАБ-ын дээд түвшний долоон удаагийн уулзалтад оролцож байсан. Монгол онцлогтой орон. Хэрвээ бид ШХАБ-д орох юм бол гарч чадахгүй. Баттулга ШХАБ-ыг ломбард гэж хараад байна. Монголыг Шанхайн ломбарданд тавьчихаад зугатах гэж байна.

    Дэлгэрэнгүй мэдээллийг видео хэлбэрээр үзнэ үү. 

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    5 cэтгэгдэлтэй

    × You need to log in to enter the discussion
    • ЭБИЙ г шоронд хий маш нотой ялтан гэхэд буруудахгүй АСЁМ нэрээр их хэмжээний мөнгө угаасан с зоригийг алсан Атг тег сех шүүх бүгдийг өөрийн эзэмшилд  авч өөрийнхөн талд орсон хүнийг шоронд хийсэн шүүгч нарт шагнал урамшуулал  өгдөг л  хүн  БУЗАРТАЙ алуурчин бохир хүн 

    • ЭЛБЭГДОРЖ АЛУУРЧИН ХҮН ХҮНИЙГ ЦУСТАЙ ЦУСГҮЙ АЛЖ СУРСАН АЛУУРЧИН С ЗОРИГИЙГ АЛСАН Н ЭНХБАЯРЫГ АЛАХ ГЭЖ БАЙСАНЫГ САЙН МНДЭХ ЮМ БНА ШОРОНД БАЙХ ЁСТОЙ ЯЛТАН ЭЛБЭГДОРЖ ШҮҮ МОНГОЛЫН АРД ТҮМЭН ХЭЛДЭГ ЯРЬДАГ ЮМ ДАА 

    Холбоотой мэдээ