• “Исламын улс” 14-18 мянган дайчид, 50-300 сая долларын нөөцтэй гэж НҮБ зарлалаа

    НҮБ-аас “Исламын улс” террорист бүлэглэлд санхүүгийн нөөц нь 50-300 сая ам.доллар, Сири, Иракт 14-18 мянган дайчид үлдсэн тухай мэдээллээ.

    Энэ тухай НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Владимир Воронков НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд сонсгол хийхдээ мэдэгдсэнийг Оросын РИА Новости агентлаг дамжууллаа.

    Воронков “Одоо “Исламын улс” бүлэглэлийн талд тэмцэгчдийн дунд 3000 орчим гадаадын иргэн байгаа” хэмээжээ.

    “Исламын улс”-ын одоогийн байдал тайвшрах шалтгаан биш, тус байгууллага нууц сүлжээнд шилжиж байгаа бөгөөд Ойрхи Дорнодоос Африкийн хойд, баруун хэсэг, Зүүн Африкаас Европ, Төв ба Өмнөд Азиас зүүн ба зүүн өмнөд Ази хүртэлх бүсэд тэдний аюул занал оршсоор байна” хэмээн онцолсон байна.

    Хоёрдугаар сарын 7-нд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ойрын хугацаанд Исламын улсын эзэлсэн бүх нутгийг чөлөөлнө гэж мэдэгдсэн билээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ