• Ч.Хүрэлбаатар: ЖДҮ-ийн зээлтэй холбогдуулан хэд хэдэн тусгай санг татан буулгана

    2019-02-13

    Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тусгай сангуудын асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

    -Засгийн газраас 29 сангийн үйл ажиллагааг хэрхэн цэгцэлж байна вэ?

    -Засгийн газраас 29 санд арга хэмжээ авах, цэгцлэх төлөвлөгөө бэлэн болсон. Энэ тухай өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар оруулахаар төлөвлсөн хэдий ч зээл олгодог гурван сангуудын удирдлагууд ирээгүй тул хойшлуулсан.

    Зээл олгодог тусгай сангуудад ямар өөрчлөлт хийх вэ?

    – ЖДҮ-ийн зээлтэй холбогдуулан нэлээд хэдэн санг татан буулгахаар төлөвлөж байна. Эцэслэн шийдээгүй тул ямар сангуудыг татан буулгахыг одоо мэдээлэх боломжгүй. Цаашид тус сангуудын үйл ажиллагааг сайжруулж олон нийтийн оролцоог нэмнэ. Мөн нэг сангаас  зээл аваад нөгөөд нь төлдөг тохиолдол байна. Иймд Монголбанкны зээлийн сан дээр бүртгэх гэх мэт цэгцлэх ажил нэлээд байна. Мөн дээрх зөрчлийг хуулийн байгууллагууд шалгаж байна.

    -Алтны татвар тэг болсон юм уу. Энэ талаар Д.Дамба-Очир гишүүн өчигдөр мэдээлсэн шүү дээ?

    -Худлаа мэдээлэл байна. Харин ашигт малмалын нөөц ашигласны төлбөрийн таван хувь дээр алтны үнийн хэлбэлзлээс шалтгаалан өнөөдрийн байдлаар 4-9 хувь нэмэгдэж байна.

    П.Бат

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ