• Йеменд гал зогсоосноос хойш 76 энгийн иргэний амийг хороосон гэв

    Йемений засгийн газар мэдэгдэл нийтэлж, Ходейдахын гал зогсоох гэрээг хэрэгжүүлснээс хойш хуситын зэвсэгт хүчин гал зогсоох гэрээг зөрчин, нийт 76 энгийн иргэний амийг хороосон гэжээ.

    Өнгөрсөн оны 12-р сарын 18-нд Ходейдахын гал зогсоох гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш хусит зэвсэгт хүчнийхэн гал зогсоох гэрээг 1000 гаруй удаа зөрчиж, 76 иргэний амийг хороож, 500 орчим хүнийг шархдуулсан гэж мэдэгдэлд тэмдэглэжээ.

    Мэдэгдэлд “Хусит зэвсэгт хүчнийхэн гал зогсоох гэрээг зөрчсөөр ирсэн бөгөөд Ходейдахын засгийн газрын армийн бааз, олон нийтийн тоног төхөөрөмж, иргэний орон сууц руу довтлон, тус бүсийн гол гол замд мина тавьж, авто замын орц гарцад нүх малтан, зам боосон” гэжээ.

    Эх сурвалжийн мэдээлснээр, Йемений засгийн газрын цэрэг арми болон Саудын Арабын удирдсан олон улсын холбоотны цэрэг Ходейдахын гал зогсоох гэрээг зөрчин, Ходейдахын иргэний орон сууц, ферм, хотын байгууламжийг довтолсон гэж Хуссейн зэвсэгт хүчнийхэн зэмлэн буруушаасаар байна.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ