• Ямарваа хориг арга хэмжээ Венесуэлийг задрааж чадахгүй, буулт хийлгэж ч чадахгүй

    Каракас хотноо Венесуэлийн Батлан хамгаалах яамны сайд Владимир Падрино Лопез “Ямарваа хориг арга хэмжээ Венесуэлийг задруулж чадахгүй, буулт хийлгэж ч чадахгүй юм” гээд улс орныхоо төлөө байлдах бэлтгэлээ сайтар базааж, империалистүүдийн түрэмгийллийг эсэргүүцэн, энх тайвныг тэмцэн олохыг уриалжээ.

    Падрино Лопез мөн Венесуэлийн Батлан хамгаалах яаманд болсон ёслолд “Венесуэлийн арми үндсэн хууль ба Мадурогийн засгийн газрыг эсэргүүцвэл Венесуэлд тавьсан хориг арга хэмжээгээ цуцална гэж Америкчууд хэлж байна. Энэ нь Венесуэлийн цэргийг дорд үзсэн хэрэг юм. Бид эх оронтойгоо хамт байх болно” гэжээ.

    Мадурог албан тушаалаас нь огцруулахын төлөө АНУ Венесуэлд тавьсан хориг арга хэмжээгээ шат ахиулж, хоригийн нэрсийн жагсаалтад Венесуэлийн засгийн газар, армийн албаны олон хүнийг оруулжээ.

    Мөн АНУ-ын ерөнхийлөгч Трамп Венесуэлд цэргийн оруулахыг үгүйсгэхгүй гэжээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ