2020 оны Олимпын медалийг дахин боловсруулсан түүхий эдээр хийнэ

2020 онд Японы Токио хотноо зохион байгуулагдах 33 дах удаагийн Зуны олимпийн болон Паралимпийн наадмаар тамирчдад гардуулах бүх медалийг ухаалаг утас, зөөврийн компьютерын хаягдлыг дахин боловсруулсан түүхий эдээр хийх болсон тухай Олимпийн зохион байгуулагчид мэдэгдлээ.

Ухаалаг утас, зөөврийн компьютерын схемд алт, мөнгө, хүрэл зэрэг цахилгаан сайн дамжуулах физик шинж чанар бүхий металл элементүүд агуулагдаж байдаг.

Харин арван мянган ухаалаг утас нэг тонн болдог гэж үзвэл нэг тонн хэрэглээнээс гарсан ухаалаг утсанд дунджаар 300 грамм алт байдаг байна. 2020 оны Токиод болох Зуны олимп болон Паралимпийн шагналын үйл ажиллагаанд ойролцоогоор нийт таван мянган алт, мөнгө, хүрэл медаль шаардагдана.

Харин энэ хэмжээний Олимпийн медалийг хаягдал цахилгаан хэрэгслүүдийн дахин боловсруулсан түүхий эдээр хийхэд 30.3 кг алт, 4100 кг мөнгө, 2700 кг хүрэл шаардлагатай ажээ. Энэхүү цахилгаан хэрэгслийг дахин боловсруулж Олимпийн медаль хийх төсөл нь 2017 оноос эхэлсэн бөгөөд 2019 оны гуравдугаар сарын 31-ныг дуустал үргэлжлэх юм.

Өмнөх жилүүдэд ч медалийг хог хаягдлыг дахин боловсруулсан түүхий эдээр хийж байсан бол энэ удаад иргэдийн зүгээс хуучин гар утас,зөөврийн компьютероо хандивлах аяныг өрнүүлж байгаагаараа онцлог юм. Одоогийн байдлаар иргэдийн хандивласан хэрэглээ больсон гар утас, зөөврийн компьютераас нийт 2700 кг хүрэл, 27 кг алт, 35 кг мөнгийг гар утас, зөөврийн компьютерын хаягдлаас ялган аваад байна.

Японы ард иргэд сайн дурын үйл ажиллагааны дор хэрэглэхээ больсон гар утас, зөөврийн компьютеруудаа идэвхтэй хандивлаж байна.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ