
Домогт “Хар хошууч” Борис Керимбаев Казахстаны Алма-Ата хотын цэргийн эмнэлэгт 72 насандаа нас баржээ.
Казахстаны “Дайчин ахан дүүс” холбооны тэргүүн Сергей Пашевич домогт “Хар хошууч” хурандаа Борис Керимбаев өнөө өглөө 08:50 цагт нас барсан гэж Интерфакст мэдээлжээ.Түүнийг нас барахын өмнөхөн Казахстаны Батлан хамгаалахын сайд Нурлан Ермекбаев цэргийн эмнэлэгт очиж Казахстаны тагнуулын албаны “Алтан шар шувуу” шагналыг гардуулжээ.
“Черный (эсвэл Грозный) майор” Керимбаев Афганистанд болсон дайны үеэр уг хочоо олжээ. ЗХУ-ын Зэвсэгт хучний еренхий штабын 177-р тусгай отрядыг удирдан тагнуул хийж, хорлон суйтгэх ажиллагааг явуулпаг байжээ. Тухайлбал, Панжшерскийн хавцалд Ахмад Шах Масудын цэргийг гарах гарцгүй болгож байжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй