СЕХ:МАХН-ын дарга Н.Энхбаярын сонгуульд нэр дэвших эрх нээлттэй

УИХ-ын сонгуулийн Хэнтий аймаг дахь 42 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийн талаар СЕХ-ноос мэдээлэл хийлээ.
СЕХ-ны Нарийн бичгийн дарга Ц.Болдбаатар:
Одоо мөрдөгдөж байгаа сонгуулийн тухай хуулинд нөхөн сонгууль зургадугаар сарын сүүлийн ням гариг, аравдугаар сарын эхний ням гаригт болно гэж хуулинд заасан байдаг.
Энэ хуулийн заалтыг үндэслэж, УИХ-аас нөхөн сонгуулийг товлон зарласан байгаа. СЕХ-ны зүгээс дээд шүүхэд бүртгэлтэй 31 намаас нь 27 намд нь зөвлөж маягаар албан бичгээ хүргүүлсэн.
Төрийн албан хаагч, Төрийн өмчийн компанийн захирал, дэд захирал, Төрийн өмчийн оролцоотой компанийн эрх бүхий албан тушаалтнууд сонгуульд нэр дэвшихдээ УИХ-аас сонгууль зарлан товлосноос тав хоногийн дотор албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгөх ёстой. Тэгэхээр нэр дэвших сонирхолтой эрхмүүд энэ сарын 15-ны дотор үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгнө гэсэн үг.
Мөн сонгуулиас 120 хоногийн өмнө нэр дэвшигчийн болон сонгуульд оролцож байгаа намын сонгуулийн зардлын дээд хэмжээг аудитын газраас тогтоож өгөх ёстой. Тодруулбал, гуравдугаар сарын 1-нээс өмнө тогтооно” гэв.
Нөхөн сонгуульд 287,6 сая төгрөг зарцуулах бөгөөд үүний 246,1 саяыг СЕХ, 32 саяыг Улсын бүртгэл, найман саяыг цагдаагийн байгууллага зарцуулах ажээ.

42 дугаар тойргийн сонгогчдын тоо 17450 бөгөөд  2016 оноос хойш  900 сонгогч нэмэгдсэн байна.

Хэвлэлийн бага хурлын үеэр МАХН-ын дарга Н.Энхбаярын нэр дэвших эрх нээлттэй эсэхийг асуусан сэтгүүлчийн асуултад  Нээлттэй” гэв.

 

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ