Өмнөд, Хойд Солонгос хамтран Сөүлд 2032 оны зуны олимпийг зохион байгуулах өргөдөл гаргана

БНСУ, БНАСАУ хамтран 2032 оны зуны олимпыг Сөүл хотод зохион байгуулахын тулд 11-нд БНСУ-ын талаас өргөдөл гаргахаар шийджээ.

БНСУ-ын Спортын холбоо сайтдаа мэдэгдэл гаргаж, тамирчдын Жинчеон хотхонд болсон санал хураалтаар нийт 49 саналаас 34 дэмжсэн санал авч, Сөүл хотыг БНСУ, БНАСАУ зуны олимпыг хамтран зохион байгуулахад БНСУ-ын талын өргөдөл өгөх хот болгохоор болжээ.

БНСУ, БНАСАУ урьд нь 2032 оны зуны олимпыг хамтран зохион байгуулах тухай нийтлэг ойлголтод хүрсэн аж.

БНСУ-ын хэвлэлийнхний мэдээлснээр, БНСУ, БНАСАУ саяхан Олон улсын олимпын хороонд захидал илгээж, хамтран зохион байгуулах хүсэлтээ өргөн барьсан боловч БНАСАУ зохион байгуулах хотоо сонгоогүй байсан юм байна.

БНСУ нь 1988 оны зуны олимпыг Сөүлд, 2018 оны өвлийн олимпыг Пёнчанд зохион байгуулсан билээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ