• Хятадын Харбинд виртуаль галт тэрэг туршжээ

    Хойд хятадын төв Хэйлунжан мужийн Харбин хотод виртуаль цахилгаан галт тэргийг туршсан байна. 30 метрийн урттай 300 хүртэл хүнийг тээвэрлэх галт тэргийг -20 хэмийн хүйтэнп туршиж үзсэн байна.

    Шинэчлэгдсэн тээврийн хэрэгслийн тестийн видео бичлэгийг Хятадын мэдээллийн Синьхуа агентлаг нийтлэв.

    Ер бусын галт тэрэг нь хамгийн эхэнд автобусыг санагдуулмаар, зузаан резинэн дугуйн ачаар ямар ч чиглэлд “эргэх” чадвартай аж.

    Шинэ цахилгаан галт тэрэг цагт 70 км хүртэл хурдлах боломжтой. 25 км-ийн зайд галт тэрэг арван минутад хүрэх боломжтой.

    Галт тэрэг нь олон тооны мэдрэгчтэй бөгөөд энэ нь замын чанар, өргөнөөс хамааран замын хаагуур явахыг төлөвлөж болох аж.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ